Спортын бус алдаа гаргасан П.Мөнхтүвшинг хоёр, Кристофер Блейкийг нэг тоглолтоор торголоо

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/08 24/Зураг.PNG

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн хагас шигшээд “Тэнүүн Өлзий металл”, “Завхан Бродерс” өрсөлдөж байгаа. Цувралын дөрөв дэх тоглолтын үеэр “Завхан Бродерс”-ын Д.Мөнхүвшин, “Тэнүүн Өлзий металл”-ын Кристофер Блейк нар хоорондоо зодолдон, спортын бус алдаа гаргасан.

Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбоо энэ асуудлыг хэлэлцэн, дараах шийдвэрийг гаргалаа.

-“Завхан Бродерс” багийн тоглогч Д.Мөнхтүвшинг хоёр тоглолтоор шийтгэн, нэг сая төгрөгөөр торголоо.

-“Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч Кристофер Блейкийг нэг тоглолтоор шийтгэн, нэг сая төгрөгөөр торголоо.

-“Тэнүүн Өлзий Металл” багийн тоглогч О.Сайнбаяр, Б.Сүхбат, Б.Энхсайхан, А.Ж.Вест, Б.Ануужин, Д.Адьяасүрэн нарт тус бүр сануулах шийтгэл ногдуулав.

-“Тэнүүн Өлзий Металл” багийн эрх бүхий төлөөлөгч Б.Давхарбаяр тоглолтын талбайд гарч ирэн, ёс зүйгүй үйлдэл гаргасан тул багийг нь хоёр сая төгрөгөөр торголоо.