ЗГ: Ирэх сарын 1-нээс 6 хүртэлх насны өвчтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эхийг ажлын 5 хүртэлх өдөр зайнаас ажиллуулах, цалинтай чөлөө олгохыг үүрэгдэв

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2025-9454.webp

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал "11-р сарын 1-нээс 6 хүртэлх насны өвчтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчийг ажлын 5 хүртэлх өдөр зайнаас ажиллуулах, цалинтай чөлөө олгох,

Томуугийн оргил ачааллыг урьдчилан тооцоолж, нэмэлт ор дэлгэх, бэлэн байдал хангуулах" үүрэг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өглөө. Энэхүү арга хэмжээг ирэх жилийн гуравдугаар сарын 1-н хүртэл хэрэгжүүлэхийг үүрэгдсэн байна.