Таеквондогийн Улсын аварга шалгаруулах тэмцээн хоёр өдөр болно

Спорт
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:Miigaa/miat/338948875_175645411957931_7362204281102312489_n-1024x768.jpg

Насанд хүрэгчид болон мастер ангилалын таеквондогийн Монгол Улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээн спортын төв ордонд өнөөдөр эхэлсэн билээ.

Тэмцээн хоёр өдөр үргэлжилж аваргаа шалгаруулах юм. Эхний өдөр хэсгийн тоглолтууд явагдах бөгөөд маргааш бүх жин, төрлүүдийн финалын тоглолтууд явагдах хуваарьтай байна.

Маргаашийн финалын тоглолтуудыг MNB спорт суваг шууд дамжуулна.