Д.Сосорбарам “Ард“ кино театрын барилгыг театрын зориулалтаар ашиглана гэж 151 сая төгрөгөөр түрээслэгчийн давуу эрхээр хувьчилж авч байжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 43 сек
200
legacy:sosorburam/Copy of Copy of Улсын дундаж1 750.2.jpg

Бид нэрээр нь дуудахаас хэтрэхгүй үлдсэн төрийн өмч бол "Ард" кино театр. Учир нь менежментээр хувьчилснаас нь хойш эндээс кино театр гээчийг нь "хайгаад олоогүй". Банк, автомат тоглоомын төв, ломбард, канон, зурагчин, нотариат зэргээр хувийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байхад яаж олох билээ. Гэтэл саяхан цахим сүлжээнд тус барилгыг нурааж, орон сууцны хороолол барих гэж байгаа талаар мэдээлэл цацагдсан нь энэ хувьчлалын "эзэн" болох Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуайгаас асуух олон асуултыг түүнд хаяглахад хүргэв. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Ард кино театрын хувьчлал хэрхэн явагдсан талаар мэдээллийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.

-"Од театр" ХХК хувьчлалаас өмнө Ард кино театрын ерөнхий түрээслэгч болж, эл барилгад их засвар, шинэчлэлийн ажил гүйцэтгэхээр болов-

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Ард кино театр нь хуучнаар Ард кино компани нэртэй байв. Ингэхдээ тус барилга нь 1965 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 1355 мкв талбайтай. Харин НИТХ-ийн 2002 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 27 дугаар тогтоолоор "Ард" кино компанийг татан буулгаж, хөрөнгө оруулалт хийлгэн түрээсээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Харин тухайн үед буюу 2002 оны тавдугаар сарын 27-ны Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболдын захирамжаар Д.Сосорбарам гуайн "Од театр" ХХК-д барилгыг түрээсээр эзэмшүүлжээ. Ийнхүү "Од театр" ХХК тухайн барилгыг 2002 оны зургаадугаар сарын 1-нээс эхлэн ерөнхий түрээслэгч болсон гэсэн үг. Үүнээс сар орчмын дараа буюу мөн оны долдугаар сард Ард кино театрт их засвар, хөрөнгө оруулалт хийлгэх тухай гэрээг "Од театр" ХХК болон Нийслэлийн өмчийн харилцааны газар хийжээ. Ингэхдээ хоёр жилийн хугацаанд өргөтгөл, шинэчлэл их засварын ажлыг гүйцэтгэхээр гэрээлсэн аж.

Харин энэ хугацаанд төрөөс хувьчлах шийдвэр гарсан тохиолдолд түрээслэгчийн давуу эрхээр тэргүүн ээлжинд худалдан авах боломжтой байсан байна. Өөрөөр хэлбэл, "Од театр" ХХК нь түрээслэгчийн давуу эрхтэй байсан нь барилгыг хувьчилж авах боломж болсон гэсэн үг юм.

-"Од театр" ХХК 117 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, их засварын ажил хийсэн гэж үзжээ-

Харин тухайн үед "Од театр" ХХК нь их засварын ажлыг хүлээлгэн өгсөн актдаа 117 сая 816 мянган төгрөгийн их засвар хөрөнгө оруулалт хийсэн байв. Харин ажил хүлээлцсэнээс хойш гурав хоногийн дараа "Од театр" ХХК-д хөрөнгө оруулагчийн гэрчилгээг олгохдоо "Ард" кино компанийн барилгад 160 сая 638 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн хэмээн дурджээ.

-Д.Сосорбарам "Ард" кино театрыг 151 сая төгрөгөөр худалдан авчээ-

Ийнхүү 2004 оны тавдугаар сард НИТХ-ын тогтоол гарч, "Од театр" ХХК-ийн түрээсэлж байгаа "Ард" кино компанийн барилгыг хувьчлалын жагсаалтад нэмж оруулснаар мөн оны наймдугаар сард түрээсийн давуу эрхээр хувьчлахаар, хувьчлах үнийг тогтоож, хувьчлах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгасан аж. Харин нийслэлээс барилгын үнийг 151 сая 353 мянга 353 төгрөгөөр тогтоож, худалдан авах саналыг давуу эрхийн хүрээнд "Од театр" ХХК-д тавьжээ. Хэрэв худалдаж авахгүй гэвэл нийслэлээс хөрөнгө оруулалт хийсэн гэх 117 сая төгрөгийн мөнгөн дүнг худалдан авах үнийн дүнтэй нийлүүлж, 269 сая төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдахаар тогтоосон байна. Харин худалдан авах саналыг "Од театр" ХХК зөвшөөрч, 2004 оны наймдугаар сард худалдан авах гэрээг байгуулж, нийслэлээс тогтоосон дүнгээр буюу 151 сая 353 мянга 353 төгрөгөөр худалдан авчээ. Ийнхүү барилгын өмчлөх эрхийг "Од театр" ХХК-д бүрэн шилжүүлсэн байдаг аж.

-ФОТО: Ард кино театр "ӨНӨӨДӨР"-

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүхэд байхад мөн ч олон кино үзсэн дээ. Киноны хүүхдийн билет 1 төгрөг байлаа. 86 онд хонгилдон киног нилээд очерлож байж үзэж билээ. Ард кино театр түүх болж үлдээнэ.

  • Z
    zochin

    khuraaj avah kheregtei umkhii luivarchin

  • Д
    Дамба

    Луйварчин Сосорбарамаас Барилгыг буцааж авах хэрэгтэй. Чавганц царайлчихаад миний хувийн өмч гэж солиороод явж байна. Энэ бид хоёрын төрийн соёрхол гавъяат жүжигчин бол ёстой илүү л байна.Энэ муугаас илүү дүр бүтээсэн авъяастнууд хоосон явж л байна.

  • З
    Зочин

    Ардчилал нэрийн дор гарч ирж далдагнан авьяастны дүр эсгэдгийг нь хүмүүс мэдэхгүй авьяастай гэж эндүүрч явдаг нь харамсалтай.Драмын театрын гологдол байсныг нь мэргэжлийн хүмүүс сайн мэднэ дээ.Драмыхан тэнэг хар гээд огт тоодгүй байлаа.Барам өөрөө л үзэл бодол нийлэхгүй гарсан гэж худлаа сагсагнадаг юм.Авьяасгүй амьтаныг авьяастай гэж эндүүрэх л хамгийн гутамшиг.

  • И
    Иргэн

    Улсын өмчийг үнэгүйдүүлж иймэрхүү луйварчид танил талаараа авч дуусч байна даа

  • З
    Зочин

    Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

  • З
    Зочин

    Hvvhdin bambruush geed goy gazar baisan ardchillinhan bvgd luiwarchid 70 jilin bvteen baiguulaltig svitgej oorsdoo huwaaj awsan hulgaichuud awsan bvhnee butsaaj og luiwarchidaa

  • З
    Зочин

    Энэ сагсуу чадваргүй дуулж ч чадахгүй жүжиглэж ч чаддаггүй өвгөн луйвардаж энэ том барилгыг авсан юм бна ш дээ

  • З
    Зочин

    Луйварчтн Сосорбарам энэ барилгыг бараг зүгээр авсан юм бна ш дээ зэвүүн өвгөн бэ энэ барилгыг ард түмэнд буцааж өг

  • З
    Зочин

    Ene ulaan malgaitai chawgantc yugaaraa awdagiin ter Ard kino teatriig luiwaraar awsan uls ymaa awaldaa enenees asa s bas tcirkee awmaar bn shuu de hen n ingeed ulsiin ym awjaad minii huwiiin ym geed hutcaad suuj bdg ym be

  • З
    Зочин

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag

  • З
    Зочин

    Байшин барих зөвшөөрлийг нөгөө лайвчин авч өгсөн гээжуга бас баахан амьтанд хахууль өгөө биз

  • З
    Зочин

    Tuhain ued 151 sayaar hudaldaj avsan ni unen l yum bn shde. Odoo tegeed 60 jil shahaj bgaa baishingiin orond uur deer doorgui hangalttai parkingtai goe baishin barihad bolohgui yumgui l yum bna. 1-2 davhriin uulchilgeenii tuvd ni kino teatr, yum humaa hiichne biz

  • Д
    Дандар

    2009 онд лав Анод банкинд сарын 15 саяар түрээслэдэг бсан.

  • З
    Зочин

    Буцааж төрд аваач энэ ардчилсан намынхан гэж зальтай новшнууд

  • З
    Зочин

    Ene neg galzuu chawgantc dandaa soliorj baih ymaa kino teatriig egeej de asa gedeg sda tcirkiig egeej Dee bas

  • I
    irgen

    Badamjunai, Enkhbold 2 ugsun

  • З
    Зочин

    ЭНД ТЭНДЭЭС ЦЭЦЭН ҮГ ХЭДИЙГ ЦЭЭЖИЛЖЧИХЭЭД УХААНТАЙ ЦЭЦЭН ХҮНИЙ ДҮРД ТОГЛОХ ГЭЖ ИХ ЗОВЖ ЯВАА ӨРӨВДМӨӨР Ч АМЬТАНДАА СОСОРБАРАМ

  • З
    Зочин

    Ард , Од ,Өргөө кино театрууд Ухаа худгийн нүүрсний орд, Болд төмөр Ерөө гол ын төмөрийн хүдрийн ордыг буцааж авнаа. Иргэдээс давуу эрх эдэлсэн яасан гэдэс хагарч үхдэггүй өлөнгүүд вэ

  • З
    Зочин

    АН-ынхан соц үеийг муу хэлж байгаад соц үеийн бүтээн байгуулалтыг миялж хямдхан авдаг луйварчид ш дээ. Өөрсдөө бүтээн байгуулахгүй байж өмнөх үеийн байгуулсан үйлдвэр, театр, цирк, объектыг луйвардаж авсан хүмүүсээс буцаан авч, ард түмэндээ буцаан ашиглуулах хэрэгтэй. Тэр циркийг хар нурсан балгас. Хангай зочид буудал, Элдэю-очир кинотеатр, Хүүхдийн ба Баримтат кино театр гээд л.