Ц.Даваасүрэн: Төрийн гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ажилладаг ГХЯ байж болохгүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:davaasuren gishuun/202474566_952102462243829_6513280188568987686_n.jpg

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Яг одоо Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж буй. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Элчингүүд айлчлал л яриад байдаг. Гадаад харилцааны ажил ганцхан энэ биш шүү дээ. Гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ажилладаг ГХЯ байж болохгүй. Хөөрхий нэг хүн ядарчихсан тэнд явж байхад түүний төлөө гүйх элчин сайд байхгүй. Гэтэл манай улсад суугаа бүх Элчин сайдууд өөрийнх нь хувийн хэвшлийн төлөө байнга ханаж байна. Манай ЭСЯ энэ чиглэлийн ажлаа хийхгүй байна. Ядарсан Монгол тэнд амьдрах гэж яваа. Түүнийхээ төлөө ганц зогсох хүн нь Элчин сайдууд. Гурван өндөрлөгийг айлчлуулахын төлөө ЭСЯ байдаг гэвэл дэндүү буруу ойлголт. Тиймээс компани, хувь хүнийхээ эрх ашгийн төлөө ажилла. Дахин хэлье. Гурван хүний айлчлалын төлөө ажилладаг гадаад харилцааны салбар гэж байж болохгүй" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Улс төрчид худлаа донгосох болгондоо “ядарсан ард түмэн” гэх юм? Ядарсан нь гадаад явдаг юм бол хог түүдэг хүмүүс явахгүй яасан юм? Та нар “ядарсан ард түмэн” гэж өөгшүүлсээр байгаад ажил хийх дургүй залхуу болгосон. Улсаас л халамж авах гэсэн хүмүүс боллоо. Үнэхээр ядарсан юм бол ямар мөнгөөрөө төлбөртэй болгоныг дүүргэж байдаг юм? (их дээд сургууль, бүх төрлийн сүлжээ) хүн болгон машинтай гудамжиндаа бөглөрч байдаг юм? Зарим нь 7 хоногт 400 мянган ₮ хүнсэндээ зарцуулдаг гэнэ. Тэр “ядарсан ард түмний” нэг нь. Тиймээс “залхуу, цамаан ард түмэн” гэвэл үнэнд ойртоно.