Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цахилгаан автомашиныг зогсоолдоо хоёр цаг хүртэлх хугацаагаар төлбөргүй байршуулна
00

Урин дулааны улирал ирж буйтай холбогдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих иргэд нэмэгддэг. Тэгвэл эко авто машины хэрэглээг дэмжих, иргэдийг зорчиход уриалах зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” цахилгаан авто машиныг зогсоолдоо хоёр цаг хүртэлх хугацаагаар үнэ төлбөргүй байршуулж эхэлжээ. Цахилгаан буюу “эко автомашин” нь байгаль орчинд ээлтэй, нүүрс хүчлийн хий бага ялгаруулдаг учраас агаарын бохирдлыг буруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тээврийн хэрэгсэл юм.



