ХӨСҮТ: Ковид19-өөр өвчилсөн 101 иргэн хэвтэн эмчлүүлж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:HOSUT Bilegtsaihan/MPA PHOTO2021-4363.jpg

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн зүгээс "Тавдугаар сарын 12-ны өдрийн байдлаар манай төвд 101 хүн ковид19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс жирэмсэн эмэгтэй 19, төрсний дараах байдалтай хоёр ээж, хүүхэд 27 байна. Биеийн байдлаар нь авч үзвэл, хүнд 1, хүндэвтэр 7 хүн байгаа. Шинж тэмдгийг нь авч үзвэл, ядрах, үе мөчөөр өвдөх, хамар битүүрэх шинж тэмдгүүд 70-80 хувьд нь илэрч байна. Мөн амьсгалын замын шинж тэмдгүүд илэрч байна" гэлээ.