Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
БҮТ: Монгол хэл, бичгийн шалгалтад оролцсон 30878 шалгуулагчаас 4862 нь 400 онооны босгоо даваагүй
00

Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар БҮТ-өөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат "ЭЕШ-ын өмнө төгсөгчдөөс заавал авдаг Монгол хэл, бичгийн шалгалтыг авч дууссан. Энэ жилийн шалгалтад 32533 шалгуулагч бүртгүүлсэн байснаас 30878 нь оролцсон. 400 онооны босгоо давсан 26017, 4862 шалгуулагч босго оноогоо даваагүй. Архангай аймгийн хувьд жишээлбэл, 816 шалгуулагч хамрагдсанаас 667 шалгуулагч босго оноогоо давсан" гэлээ.



