“Гадаадад очоод сургууль, мэргэжлээ дураар сольдог, муу сурсан хэрнээ зээлийн санхүүжилтээ авсаар байдаг, БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авдаг зөрчлүүд байна“

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:Batnairamdal/re.jpg

БЗС-гийн хулгайн баримтуудын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Батнайрамдал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэргүүлэх мэргэжлээр суралцахад олгоно гээд журам нь гарчихсан. Гэтэл топ 100-д багтаагүй бакалаврын түвшний зээлдэгчдийн 37 хувь нь хэний ч мэдэхгүй сургуульд явчихсан байгаа юм. Тэргүүлэх бус мэргэжлээр 56 хувь зээл авсан. Сонгон шалгаруулалтгүйгээр 7.7 тэрбум төгрөг олгогдчихсон. Мэдээлэлд ойр гэгдэх БШУЯ-ны ажилчдын үр хүүхдүүд нь нийт зээлдэгчдийн 10 хувь нь. Ийм болохоор энгийн иргэдийн хүүхдүүд энэ зээлд хамрагдаад гадаадын их дээд сургуульд явах боломж нь хязгаарлагддаг юм байна. Энэ систем нь 30 жил явж ирсэн байна. Түүнээс гадна сургууль, мэргэжлээ дураар сольсон, очоод их сургуульд суралцаж байна гэж хуурамч диплом бүрдүүлээд хэлний курст очоод сурчихсан байна шүү дээ. БЗС-гаас хувийн данс руугаа мөнгөө шилжүүлж авсан тохиолдлууд байна. Муу дүнтэй сурсан ч зээлийн санхүүжилтээ авсаар байдаг тохиолдол ч байна" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

  • З
    Зочин

    Чи зүгээр л намын ажлаа хийгээч. Наад асуудлыг хариуцдаг яам, агентлагийн өчнөөн төрийн албан хаагчид байдаг биз дээ. Чи л ганцаараа зээл авахгүй гадаадад сураа юу, ардын хүүхдүүд зөндөө бий шүү.

  • З
    Зочин

    Эхлээд намын дарга Оюун-Эрдэнээр зээлийг нь төлүүлчих. Танай дарга Харвардад БЗС-аас зээл авч сураад төлөөгүй ш дээ. Өөрөө авч чадаагүйдээ хорсож бусдын хүүхдүүдийг гүтгэж гэнэ.