ИХ ДУУЛГА: ОУХМ Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ

Спорт
Bolormaa
Унших: 1 мин
00
legacy:2024/08/1 copy.jpg

"Олон Улсын жүдо бөхийн холбоо"-ны цуврал "TOKYO GRAND SLAM 2023" тэмцээн үргэлжилж байна. Японы нийслэл Токио хотноо болж буй тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Л.Сосорбарам хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр, Испани, Португалын бөхийг ялж, Икраилийн бөхөд ялагдаж, торгуулийн тойрогт АНЭ-ын нэрийн өмнөөс барилддаг Б.Хорлоодойг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.