“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай “Ахлагч нарын зөвлөгөөн-2024” эхэллээ

 Хууль эрх зүй
Turbat
Унших: 1 мин
00
legacy:TSEG/зөвлөгөөн/423422275_1149338919568201_6815884694479444545_n copy.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын чуулга уулзалт”-ыг угтан “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч нарын зөвлөгөөн”-ийг өнөөдөр /2024.02.29/ зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг нээж Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир үг хэллээ. Зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо, Төрийн нарийн бичгийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Нямгэрэл нар хүрэлцэн ирсэн юм.

legacy:TSEG/зөвлөгөөн/423455247_1468690030352026_2019099756133403652_n copy.jpg

Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байгаад амь эрсэдсэн алба хаагчдад хүндэтгэл үзүүлж, гэгээн дурсгалд зориулсан видео бичлэгийн үзэв.

“Ахлагчийн алба-Мэргэшсэн алба” уриатай уг зөвлөгөөн нь 4 хэсгээс бүрдэх ба “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хөгжил, алба хаагчийн оролцоо”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо”, “Бэрхшээл ба боломж”, “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүнд тулгарч буй асуудал-Шийдэл” сэдвүүдийн хүрээнд алба хаагчид туршлага, тулгамдаж буй асуудал, шийдлээ хэлэлцэх юм. Энэхүү зөвлөгөөнд 68 анги, байгууллагын 380 алба хаагч танхимаар, 4700 алба хаагч цахимаар хамрагдаж байгаа бөгөөд хоёр өдрийн турш үргэлжилнэ.

legacy:TSEG/зөвлөгөөн/423454502_1603982007085761_6393024018761578877_n copy.jpg