Хонио хариулж явсан 13 настай охины амь насыг хөнөөсөн этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо

 Хууль эрх зүй
Altanzagas
Унших: 1 мин
30
legacy:shuuh.jpg

Нийслэлийн прокурорын газраас 2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус хэргийг хянан хэлэлцээд, С.Б-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 /Хүнийг алах/-д заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна.

Б нь насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байжээ.