Автомашин хулгайлж, эд ангиудыг нь задалж бусдад зардаг этгээдүүдийг илрүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:TSEG/432784487_725323789761032_8247009692116816912_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс автомашин хулгайд алдагдсан хэргийг 28-45 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд өмнө нь өөр автомашинууд хулгайлж, эд ангиудыг задалж, бусдад борлуулсан байж болзошгүй байна.

Иймд иргэн та автомашинаа харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоол, байршилд байрлуулах, тээврийн хэрэгслийг асаалттай, түгжээгүй орхихгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөж байна.