“Сансар“ баг өнөөдөр 14:45 цагт хэсгийн тоглолтоо АНУ-ын багаар эхлүүлнэ

Спорт
Sosorburam
Унших: 1 мин
10
legacy:2024/06/сагас.jpg

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдрөөс эхлэн /2024.06.08/ зургаадугаар сарын 9-ны өдрүүдэд “Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээн зохион байгуулагдана.

Тэмцээний чансааны есдүгээр байрт эрэмбэлэгдэж байгаа "Сансар" багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Н.Мөнхчөдөр, М.Өлзий-Орших, О.Энхбаатар нар бий.

М.Өлзий-Орших энэ улиралд "Сансар" багийн төлөө тоглож байгаа. БНХАУ-ын “Шанхай Суртай” багтай гэрээ байгуулсан А.Ананд нутагтаа зохион байгуулагдах Дэлхийн Их Дуулга тэмцээнд оролцохоор иржээ. “Харваач” хочит А.Ананд болон М.Өлзий-Орших нар мэргэжлийн тавцанд хамтдаа тоглохоор боллоо. Ингээд Сансар багийн хэсгийн тоглолтуудын хуваарийг танилцуулж байна.

legacy:серёожа/сансар баг.jpg