О.Насанбурмаа: Барилдаанд ялагдчихаар амиа хорломоор сэтгэлзүй орж ирдэг. Би л гэхэд 2016 оны олимпод ялагдсан “шок“-ноосоо гараагүй 7 жил болсон

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 39 сек
160
legacy:чөлөөт бөх/насанбурмаа1.jpg

МУГТ О.Насанбурмаа тамирчдад тулгардаг асуудлуудын талаар цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр,

"Олимп үзээд л хэдэн тамирчдаа, хамт олноо, багш нараа бодоод л байдал ямархуу, уур амьсгал ямархуу байгааг сэтгэл зүрхээрээ мэдэрч байна шүү. Хөөрхий хэдэн багш нар минь хүнтэй ч олигтой дуугарч чадахгүй барайсан царайтай нөхөд л удирдлагууд болон хөгжөөн дэмжигчид, өөр хүн харахаараа шавь нарынхаа өмнөөс гэм хийсэн юм шиг гөлөлзөөд л. Хэдэн ялагдсан тамирчид нь хүнтэй таарчихгүй юмсан гээд л энэ тэрүүгээр нуугдацгаах маягтай, нөгөө кинон дээр гардаг "үл үзэгдэгчийн хувцас" байдаг бол бараг өмсмөөр санагдаад явж байгаа байх даа.

Монголд очихоороо хүний нүдэнд өртчихгүйхэн шиг ярилцлага авч байгаа сэтгүүлчийн дуранд өртөж, олон хүний амны хэл бай болчихгүйхэн шиг чимээгүйхэн гэртээ ээж, аав, хань ижилдээ очихыг хүсэж байгаадаа, эвий минь гэж...

Улс, эх орны нэрийг өндөрт өргөж, авсан цолоо хамгаалж, олон хүний итгэлийг алдахгүй барилдах юм шүү гэж хичээх айдас. Заримдаа санасандаа хүрч чадахгүй хожигдчихоор амиа хорлоод, эсвэл хаашаа ч хамаагүй алга болчихмоор аймаар сэтгэлзүй тархинд орж ирдэг шүү дээ.

Харамслын нулимс, барилдсаны маргааш өдрийн сэтгэлийн хөндүүр, биеийн булараа, шөнө унтаж чадахгүй тарчлах барилдааны талаарх анализ, хоол ч орохгүй, цээжинд тээглэсэн хар юм, ёстой болдог бол цаг хугацааг буцаачихмаар санагдаад л...

Дээрээс нь сошиалын балбалт, за тэгээд дуус дуус. Татварын мөнгө, улсын мөнгө, дэвжээний алчуур, хоолны сав, газар үзэж зугаалж, гадаад орон үзсэн ч гэх шиг, өндөр нам, өргөн бүдүүн, эмээ, өвөө, харьсан бөх, арчаагүй гуйлгачин, түүлгэчин за өөр юу юу ч билээ дээ. Иймэрхүү дайралтын үед ёстой ард минь бат зогсож байгаа ээж, аав, гэр бүлээ л бодож өөрийгөө зоригжуулж тэсдэг байсан даа.

-Тамирчид шуузтай бэлэн гоймон, монгол лапша идэж, бүлээн бор цай уудаг-

Би л гэхэд 2016 оны олимпоор хожигдсон "шок"-ноосоо гарч чадалгүй 7 жил болсон байдаг юм. Барилдаанаа эргэж үзэж чадахгүй халгаад, аль болох дурсахгүй, санахгүй, бодохгүй явсаар байгаад арай гэж өнгөрсөн жил үзсэн чинь харин өөрөөрөө бахархсан гээд л бод. Манай бөхийн хөгжил бол гадаад оронтой харьцуулаад байхаар тийм ч хөгжилтэй биш шүү дээ.

Жишээлбэл, би Японд хамтарсан бэлтгэлийн үеэр болон тэмцээний үеээр хэд хэдэн удаа очиж байлаа. Жингээ үзүүлсэн тамирчин болгонд зориулсан тусдаа хоолтой, хэдэн кг хассан, ямар хүч энерги зарцуулсан, тэр болгоныг нь тооцож, дутагдсан уураг, эрдэс, минериал багтсан зориулалтын хоол, бүр жижигхээн хөөрхөн нэртэй цүнхтэй тогооч нар нь бэлдчихсэн байдаг.

Манайхан юу иддэг гэж үү. Сайхан шуузтай бэлэн гоймон, монгол лапша, бүлээн бор цай.

Хэдэн кг хасаад, хэчнээн минериал алдсанаа ч мэдэхгүй, дэвжээн дээр нэг л их ална, хожно гэсэн зорилготой. Дутагдсан эрдэсээ нөхөж чаддаггүйгээсээ болоод олон тамирчин бэртлээс салахгүй байгаа юм шүү дээ.

Гадны орны тамирчид чинь өрсөлдөгчдийн судалгаа хийх гэж бүтэн баг ажилладаг шүү дээ. Бие халаалтын заалнаас барилдах дэвжээ хүртэл хоорондоо станцаар яриад, нэг жижиг өрөөнд 7-8 залуучууд суучихсан том дэлгэцэн дээр ганцхан хүнийг тал талаас нь бичлэг хийчихсэн ярилцаад, удаашруулж үзээд л, аль гар нь түрүүлж ирдэг, хэд дэх секундэд хөлөө хаана гишгэхийг нь хүртэл судалсан байдаг юм билээ. Баруун өрөө, зүүн өрөө, өрсөлдөгч тамирчинд ямар реплекс байдаг, сул тал, давуу тал нь гээд л. Манайхан яах вэ дээ, хэдэн багш нартайгаа ярилцаад л хэдэн бичлэг үзээд л болоо шүү дээ.

Дэвжээн дээр ганц тамирчин барилдахад ард нь хэчнээн хүн байдгийг та төсөөлж байна уу. Бид нар шинжлэх ухааны үндэслэлтэй тэгтлээ хөгжиж чадахгүй ч байгаа хэдийгээ дэмжихээс өөр аргагүй. Ёстой хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс яах вэ.

Солиод, сонгоод, шилээд байх олон тамирчин ч байхгүй. Энэ хэд маань харин овоо үзээтэй байгаа нь яаамай. Нэг жинд 2-3 сайн хүүхэд байгаа. Харин ч тууштай эцсээ хүртэл тэмцэж байгаа хэдийгээ магтдаггүй юм аа гэхэд доромжлохгүй л баймаар байна.

Чөлөөт бөх бол асар хүнд спорт, ямарч барьцгүй, гэнэтийн ялалт гэж байдаггүй юм шүү. Хэн бэлтгэлээ зөв тааруулсан, хэний мэдрэмж, сэтгэлзүй, ур ухаан сайн байгаа нь гялалздаг юм шүү дээ.

Аа тийм, манай хэдэн тамирчид хөөрхий минь татварын мөнгөөр зугаалж, олон газар орон үздэггүй юм шүү. Яах вэ, агаараар нь амьсгалдаг нь үнэн. Онгоцноос буугаад л буудалдаа очиж байрлаад л тэмцээндээ төвлөрч байгаад тэмцээн дууслаа, ачигдаад л эх орондоо ирдэг шүү. Дуустал нь уншсанд баярлалаа" гэжээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    Altai

    Орон орондоо л тохирч амьдарна. Хэцүү бол одоо тамирчдаа бэлтгэхээ болио. Амиа хорлох хүртэл зовоож юүхэв. Бас чадна гэж хийрхээд ч юүхэв. Өөр юма хий дэ. Дэмжихээ ч больчихьё

  • З
    Зочин

    💯💯%✓

  • Б
    бүрнээбаатар

    та нар минь чадлаараа хичээдэг .бас дасгалжуулагч багш нарт , нийгэм хэдэн тамирчиддаа гомдоогүй та бүхний ард байгаа хувалз бэртигчин новшнуудад дургүй шүү

  • З
    Зочин

    Үнхээр манай тамрчид мундаг шүү. Байгаа зүйлээрээ боломжоосоо хэд дахин илүү амжилт үзүүлж байгаа. Гэтэл хүмүүс баяр хүргэхээсээ өмнө муулхаа бодох юм. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулхаа больчих. Дээр нь баяр хүргэдэггүй юмаа гэхэд нэгнээ муулхаа больчих хэрэгтэй.

  • З
    Зочин

    Өрөвдмөөр юм бна ш дээ .ер нь тамирчид ингэж үнэнийг бичих хэрэгтэй

  • И
    Иргэн

    Үнэн зүйлийг үнэнээр нь бичсэн байна. Олон хүн уншиж бодит байдлыг зөвөөр ойлгоосой билээ.Ялангуяа төрийн өндөрлөгүүд. Тэд ч бараг юм уншдаггүй хүмүүс дээ. Бас бусдын үгийг сонсох дургүй.

  • З
    Зочин

    Сэтгэл зүй орж ирдэг гэж юу гэсэн үг вэ? Сэтгүүлчид, Монгол хэлээрээ зөв найруулгатай утга төгөлдөр бичээч!!! Ха,ха

  • Ц
    Цагаан

    . Ялагдахын зовлон гэж тамд байсанаас ч хэцүү байх шүү.

  • Ү
    Үнэн байдалыг бичжээ

    Үнэн байдлыг бичжээ. Спортын сайд, Олимпын сайд, мэргэжилтнүүд ажлаа сайжруул ажлаа хий. Ичмээр боловсрол мэдлэг муутай дарга нартай аргагзй шүү дээ.

  • Z
    Zaas

    Энэ олон ард түмнии боломжииг том жижиггүй шимэгчилж хулгаалж авилга луйварчингууд нам дагасан өлөнгүүд нүүрс богд уулын газар ногоон хуучин автобусны бузрууд уламл хагартлаа баяжсаар лалрууд тэгж ярихгүй байхад нэг юуу барилдаад ялагдаал биз ахиад хичээгээд барилд

  • З
    Зочин

    Төрийн томчууд д асуудал бна уу, Газраа их ухуулаад буруутаад байнаа.

  • З
    Зочин

    Хөөрхий, бор зүрхээрээ, эх орон гэсэн чин сэтгэлээрээ явдаг нь үнэн дээ

  • Э
    Эгэл нэгэн .

    ХӨӨРХИЙ ДӨӨ , ХЭН ХҮНИЙ ЗОВЛОНГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ , богинохон наслах хорвоод бусдыгаа ойлгож , уучилж өршөөж амьдаръя ... олон минь , ертөнцийн хууль болох юм болдогоороо л болоо л биз , харин хүн гэдэг өөрөө маш үнэт зүйл юм шүү .

    • Z
      Zailoo

      Тэгвэл өөрийнхөө зардлаар спонсорын зардлаар аяла! Улсын төсвөөс битгий гарга хайран бна пзда!

      • М
        Монгол ээж

        Дээрхи бичвэрийг гүйцэд уншаагүй бололтой.Тамирчид улс эх орныхоо нэрийн өмнөөс хөлсөө урсгаж,хүчээ дайчилж спортын талбарт тулалддаг юм шүү!Ялангуяа манай орны тамирчид төсөв мөнгөө хэмнээд цагийг нь тулгаж очоод,онгоцноос буугаад шууд байрлах байрандаа,тэмцээн дууссан нэг нь бусадынхаа тоглолтыг ч үзэхгүйгээр шууд л нутаг буцдаг. Зардал төсөв хэмнэх гэж:-( Аялах гэдэг үг үнэхээр тамирчдад бол тохирохгүй ээ!

      • З
        Зочин

        Юм үзээгүй тэнэг мал вэ. Төсөвт хэдэн төгрөг нийлүүлсэн болоод төсөв харамлаад байгаа новш вэ. Чамайг бодвол эх орныхоо нэрийг гаргахаар тэмцэж байгаа сэтгэлтэй хүмүүс байх шүү.