Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидагийн манай улсад хийх айлчлал ЦУЦЛАГДЖЭЭ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2024/08/японы ЕС.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида 2024 оны наймдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх байсан. Гэвч Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида айлчлалаа цуцалжээ. Тодруулбал, Япон Улсын Цаг уурын агентлагаас өчигдөр буюу 08-ны өдөр “Nankai Trough” хэмээн нэрлэж буй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн тухай мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргасантай холбогдуулан Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 09-ний өдрөөс хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан гадаад айлчлалаа цуцлахаар шийдвэрлэсэн аж.