ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл ирэх Даваа гарагаас эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2025/12/gbjglm.jpg

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид эслэх сурагчдын бүртгэлийг 2024.08.12-ны Даваа гарагаас эхлэн хийнэ. Тодруулбал, бүртгэл emongolia цахим портал, esis боловсролын салбарын мэдээллийн системээр явагдах юм байна.

Сургуулийн хийсэн хуваарилалтын дагуу эцэг эх, асран хамгаалагчид E Mongolia системээр дамжуулан баталгаажуулалт хийх ёстой. Сургууль нь түр түдгэлзүүлсэн, хянагдаж байгаа, бүртгэхээс татгалзсан хүүхдүүд сургуулийн элсэлтийн комисст хандахыг анхааруулж байна.