Х.Нямбаатар: Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн багш, ажилчдын орон сууцны барилгын ажлыг 2025 оноос эхлүүлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
50
legacy:2024/08/бсыбм.jpg

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш, ажилчдын орон сууц, орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай цэцэрлэг, усан бассейн барихаар төлөвлөж буй. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.

Тэрбээр “Багш, ажилчид сургуультайгаа ойр байранд байснаар түгжрэлээс ангид байж цагийн менежмент, ажил төлөвлөлт нь илүү сайжрах учиртай. Уг байршилд 11 айлтай зөвшилцөлд хүрч чадвал ирэх оноос газар чөлөөлөлтийг эхлүүлнэ. Ингэснээр тухайн дүүргийн 2, 3, 4, 26, 34, 35, 36 дугаар хороо, Толгойт орчмын хүүхдүүд хоёр настайгаасаа эхлэн ерөнхий боловсролын сургуулиа төгстлөө гүнзгийрүүлсэн сургалттай хөтөлбөрт хамрагдах боломж бүрдэж байгаа юм” гэв.

Тэрчлэн тус дүүргийн 24, 25, 40, 41 дүгээр хороо, Баянхошуу орчмын сургуулиудад кембрижийн хөтөлбөр хэдийн хэрэгжиж эхэлсэн. Мөн 1, 20, 33 дугаар хороо орчимд хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулахаар БНХАУ-ын талтай зөвшилцөөд буй. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн бүс болгон гүнзгийрүүлсэн сургалттай, чанартай боловсролыг олгох боломжтой болно гэдгийг мөн тодотгож байлаа.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Зөв шүү бид насан туршдаа энэ 2 хөрштэй хамт байх нь мэдээж учраас энэ 2 хөршдөө идүүлэхгүй л гэж бодож буй бол үр хүүхдүүд минь 2 хөршийн хэлийг маш сайн судлаж суралцаж байж л тэдэнд дээрэлхүүлэхгүй явах болно

  • О
    Ооооооо

    Орос ба хужаа сургууль хэрэггүй шүү!!! Хэрэггүй шүү! Багхан шиг солиороод бгаарай!

  • С
    Сарантуяа

    Эрхэм хотын даргаа Олимпын гүүр уруудаад баруун эргэлтийн явган хүний замыг анхааралдаа авч, машинаас хамгаалах хаалт хийж өгнө үү.2 хүн зэрэгцээд явах зайгүй зам Өвөл бол бүр аюултай.Махатма Гандийн гудамжруу ордог зам.

  • З
    Зочин

    Za zailaa, orostoigoo

  • З
    Зохиолч Л.Пүрэвдорж

    Бусад сургуулийн багш нарт орон сууц барьж өгөх вэ? Эс тэгвэл Үндсэн хууль зөрчинө шүү дээ, даргаа.