П.Орхон ДАГАХ барилдаан хийхээр боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/ORHON.jpg

Олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын финалд шалгарах барилдаанууд болж өндөрлөлөө. Энэ жинд МУГТ, дэлхийн аварга П.Орхон Украины бөх Ирина Колиаденкотой барилдаж, 7:8 харьцаатай ялагдсан. Тэрбээр Украины бөхийг финалд шалгарсан тохиолдолд дагах барилдаан хийхээр хүлээгээд байсан юм.

Тэгвэл МУГТ П.Орхонг ялсан Украины бөх Ирина Колиаденко Киргизийн бөх Айсулуу Тыныбековаг ялж, алтан медалийн төлөө барилдахаар боллоо.

Ингэснээр 8-р сарын 10-ны 17:00 цагт МУГТ П.Орхон дагаж барилдахаар боллоо.