МАРАФОН: МУГТ Б.Сэр-Од бариандаа амжилттай орлоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Olimpic games/uldsen tamirchid/Сэр-од copy.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од эх орноо төлөөлөн оролцлоо.

Б.Сэр-Од нь ДАШТ-д 10 удаа оролцсон. Олимпын марафонд 6 дахь удаа гүйсэн нь энэ бөгөөд 5 удаад нь замаа амжилттай дуусгаж, бариандаа орсон амжилтыг үзүүлээд байна. Тэрбээр 43 настай бөгөөд Говь-Алтай аймагт 1981 оны 10-р сарын 07 нд төржээ.

Монгол Улсын олимпын тугчаар 2012 оны Лондонгийн олимп, 2024 оны Парисын олимпод сонгогдсон билээ.

Ийнхүү тэрбээр 42 км замыг амжилттай дуусгаж, бариандаа орлоо.