Т.Тулга ИХ ШӨВГИЙН дөрөвт шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:чөлөөт бөх/454781369_486642283997661_8849418711395526678_n.jpg

Олимпын наадмын чөлөөт бөхийн барилдааны эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Т.Тулга шөвгийн наймын барилдаанаа Арменийн бөх Вазген Теванянтай хийж, 7:5 харьцаатайгаар ялалт байгууллаа. Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж буй тамирчинг манай тамирчин ийнхүү ялав.

Тэрбээр шөвгийн 4-д Японы бөх Киёока Котаро болон Пуэрто Рикогийн Себастьян Ривера нарын ялсантай барилдана.