ОЛИМП: Т.Тулга өнөөдөр ялбал олимпоос 44 жилийн дараа медаль хүртсэн чөлөөт бөхийн эрэгтэй тамирчин болно

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
60
legacy:Olimpic games/uldsen tamirchid/т.тулга copy.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадам хаалтаа хийнэ. Сүүлийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болох юм. Тус жинд эх орноо төлөөлөн оролцож буй МУГТ Т.Тулга өнөөдөр ХҮРЭЛ медалийн төлөө барилдах бөгөөд хэрвээ ялсан тохиолдолд олимпын наадмаас медаль хүртсэн Монголын 31 дэх тамирчин, чөлөөт бөхийн олимпын медальт Монголын 11 дэх тамирчин болно.

Мөн 1980 оны олимпоос хойш 44 жилийн дараа медаль хүртсэн Монголын эрэгтэй чөлөөт бөхийн тамирчин болох юм.

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • A
    Altai

    Дасгалжуулагч нараа бас энэ Холбоодын дарга нараа солио. Ер нь энэ олимпоос хойш шинэ өөрчлөлт хийх л ёстой болж дэ хоосон мөнгө урсгаад юүхэв дэ

  • З
    Зочин

    Гол нь хоол зүйч биш ээ, хамгийн гол нь ДАСГАЛЖУУЛАГЧ! Дэлхийн сүүлийн үеийн бүх техник технологийг эзэмшсэн, бусад улсын тамирчид шиг гүргэр, махруу, шаргуу хичээл зүтгэл, өндөр ур чадвар, уран мэх, оюуны бяд бүхий дайчин, хурдан, эрч хүчтэй тамирчин бэлтгэж гаргаж чадахуйц жинхэнэ чансаатай, дээд зэргийн бэлтгэгдсэн, боловсорсон, мэдлэгийн далай, оюуны уг уурхай болсон тийм л ДАСГАЛЖУУЛАГЧ багш нар АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ Монголд! Дасгалжуулагч нар гэж новш! Муу байна! Тамирчнаа хамгийн сайн мэддэгээрээ сэтгэл санаагаар нь жинхэнэ бэлддэг, нөлөөлдөг хүмүүс чинь тэд нар шүү дээ!

  • З
    Зочин

    Орхон,Тулгаа хоёр маш сайн барилдсан Үнэхээр агуу төмирчид гэдэг ийм л байдаг Энэ хоёрыгоо шагнаж урамшуулах хэрэгтэй Медаль авч чадаагүйн цэвэр багш дасгалжуулагдын буруу Өрсөлдөгчдөөсөө хэдэн оноогоор давамгайлаж явсан тамирчид барилдаан дуусахад 5-18 секунтэнд бөөн оноо алдаж Олимпын медальд хүрч чадаагүйн дасгалжуулагчдын том алдаа Дэвжээнд тамирчдаа авч гарах гэж бөөн хэрүүл болдог юм билээ Энэ нь өөрсдийгөө рекламдах л гэсэн санах Тийм л мундаг юм бол хэлэх заах юмаа бэлтгэл дасгалжуулалтын үед хэлж сургаж байгаач

  • И
    ИРГЭН

    Ер нь Монгол улсаараа хийморьгүй, хулгай, луйварын орон болж бузар болчихсон учираас энэ тамирчид маань яаач зүтгээд цаанаасаа бурхан медаль агуулахгүй байна!!! Бузарууд хамт очиж бузартуулсан гэж байгаа!!!

  • З
    Зочин

    Цаадах нь дэлхийн аварга хүн. Барилдах гэж урладаг хүн байна лээ дээ. Нэг их юм найдаад хэрэггүй байхөө. Өөрийнхөөрөө барилдаад ялагдсан дээр биз.

  • З
    Зочин

    Тулга цаанаа л нэг зоригтой тэвчээртэй хийморьтой хүү байна лээ . Амжилт дүүдээ .