ПАРИС-2024: Дэлхийн аварга П.Орхон эцсийн мөчид ялагдаж, 5-р байрт шалгарлаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:чөлөөт бөх/454467208_905072638320554_8396898667415723232_n.jpg

"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаанууд болж өндөрлөлөө.

МУГТ, дэлхийн аварга П.Орхон дагах барилдаандаа Болгарын бөх Дудова Биляна Живковатай барилдаж 3:1 харьцаатай ялснаар ХҮРЭЛ медалийн төлөө барилдах эрхтэй болсон билээ.

Тэгвэл медалийн төлөөх барилдаанд Киргизстаны тамирчин Айсулуу Тыныбековатай учраа тааран барилдаж, 6:6 харьцаатай ялагдаж, ийнхүү олимпын наадмын шагналт 5-р байрт шалгарлаа.

П.Орхон барилдааныг 6:2 харьцаагаар тэргүүлж байсан ч эцсийн мөчид давхар хамуулан оноо алдсанаар сүүлийн онооны чанараар Киргизстаны бөх ялалт байгуулсан юм.