МУГТ Ө.Дүүрэнбаяр: Тамирчид 30 нас хүрээгүй л хайвганаад, удаан зогсож чадахгүй, удаан суухаараа босож чадахгүй болдог

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 2 мин 4 сек
160
legacy:Olimpic games/Judo/duurenbayar/9898.jpg

Энэ удаагийн олимпын наадамд тамирчдын сэтгэл зүйч, хоол зүйч нарыг оролцуулаагүйн улмаас нийгэмд багагүй асуудал үүссэн. Үе, үеийн тамирчид ч энэ асуудлаар шүгэл үлээсээр байна. Тухайлбал, нэгэн цагт жүдо бөхөөр амжилттай барилдаж байсан МУГТ Ө.Дүүрэнбаяр цахим хуудаснаа ийн бичжээ. Тэрбээр,

"Манайхан сэтгэл зүйчгүй явсан юм уу" гээд их гайхаад байх юм. Сэтгэл зүйч, хоол зүйч гэдэг юм 3 жилийн өмнөөс л нийт тамирчидтай ажилладаг болсон (ганц олимпын үеэр). Тэрнээс өмнө нь ганц нэг тамирчин хувиараа холбогддог, бусад нь гадаадад тамирчид ингэдэг гэж байна гээд холын юм сонсогддог байлаа. Одоо харин улсаас гаргаж өгөөд байгаа нь бас дэвшил юм уу гэж харж байгаа.

Энэ асуудлаас гадна МҮОХ, бусад спортын холбоо нарт гаргах уриалга байна.

Үзэгчдийн хувьд бол яах вэ олимп, ДАШТ дуусаад цэнгүүлэх нь цэнгүүлээд, хараалгах нь хараалгаад дуусна. Харин тамирчид тамирчны замналаа дуусгахдаа маш их бэртэлтэй үлддэг. Энэ олимпоор ч гэсэн миний мэдэж байгаагаар нэлээн хэдэн хүнд бэртэлтэй тамирчид салаад уначихгүй бол дуустал нь үзнэ гээд ясаа цайтал үзэх шиг боллоо.

Миний хувьд гэхэд л 2019-2021 оны хооронд шилбэний булчин тасарсан, хоёр өвдөг чагт, миниск, 2 шагай гээд бүтэн шөрмөстэй юм байхгүй (машинаар бол явах эд анги будаа...). Тэгээд спортоо больсон, чадахаа ч байсан. Юу хэлэх гээд байна гэвэл, одоо бидэнд хэрэггүй боллоо гээд хаячихдаггүй нэгдсэн журмаар даатгалд хамруулдаг юм уу, бүхэл бүтэн улс байна даа нэг сайн эмнэлэгтэй гэрээ хийгээд хамтарч ажиллах ч гэдэг юм уу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол битүү өвчний үүр л үлдээд байна, бас дэндүү хайран байна аа.

30 хүрээгүй хайвганаад, удаан зогсож чадахгүй, удаан суухаараа босож чадахгүй. Өөрсдөө яваад эмчлүүлье гэхээр хувь хүнд бол арай л ахадсан мөнгө гардаг. За ганц бэртэл бол яах вэ, олон болоод ирэхээр үнэ дийлдэхгүй болдог юм билээ. Тамирчдыг хүн талаас нь харж эрх ашгийг нь хамгаалдаг газартай болмоор юм шиг.

Тамирчдынхаа спортын дараах амьдралд нь анхаараад, ядаж л бэртэлтэй тамирчдаа замналынх нь дараа цоо шинэ хөл гартай болгоод өгнө гэвэл тамирчдад бас алдах юм багасаад, сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлөх байх. Олимп, дэлхийн аваргад оролцож байгаа тамирчид ихэнх нь бэртэлтэй л байгаа. Тэр болгондоо энэ олимп, дэлхийн аваргаас л медаль авахгүй бол хэнд ч хэрэггүй, юу ч чадахаа болино гэсэн айдас маш их байдаг. Тэр нь их дарамт болдог шүү.

Тамирчин ч гэсэн хүн шүү дээ" гэжээ.

Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • М
    Монгол

    Төр нь хүнээ боддог төр байж сайхан болно энэ тогтолцоогоор юу ч өөрчлөгдөх боломжгүй, чамайг сонсох ч үгүй яагаад гэвэл чи тэдэнд ашиггүй , хог

  • З
    Зочин

    bitgii davar.ta nar uursdiinhuu tuluu yvj bgaa.bas ulsaas halamj avah sanaatai kkk.sar bur ugdug olon sayiin tsaling zogsoo !!!

  • Z
    Zochin

    Миа гарууд,манайх бөхийг орон биш байж лаларууд

  • З
    Зочин

    Гол нь хоол зүйч биш ээ, хамгийн гол нь ДАСГАЛЖУУЛАГЧ! Дэлхийн сүүлийн үеийн бүх техник технологийг эзэмшсэн, бусад улсын тамирчид шиг гүргэр, махруу, шаргуу хичээл зүтгэл, өндөр ур чадвар, уран мэх, оюуны бяд бүхий дайчин, хурдан, эрч хүчтэй тамирчин бэлтгэж гаргаж чадахуйц жинхэнэ чансаатай, дээд зэргийн бэлтгэгдсэн, боловсорсон, мэдлэгийн далай, оюуны уг уурхай болсон тийм л ДАСГАЛЖУУЛАГЧ багш нар АЛГА БАЙНА ШҮҮ ДЭЭ Монголд! Дасгалжуулагч гагар гэж новш! Муу байна! Тамирчнаа хамгийн сайн мэддэгээрээ сэтгэл санаагаар нь жинхэнэ бэлддэг, нөлөөлдөг хүмүүс чинь тэд нар шүү дээ!

  • A
    Altai

    Маш зөв .

  • З
    Зочин

    спорт холбоодыг улс төрчдөөс л салгах хэрэгтэй хуулиар хориглох хэрэгтэй

  • З
    Зочин

    Зөв голдиролд нь оруулж тамирчдын эрх ашгийг бодох цаг нь болсон!!! Хүссэн хүн бүхэнд олддог Дэлхий, Олимпийн медаль гэж байхгүй!!! Тиймээс ямар ч баталгаагүй амьдрал!!! Тулааны спортоор ямар гэр бүлээс хичээллэх нь ойлгомжтой!!! Лав л боломжтой айл хүүхэддээ зүглүүлэхгүй

  • З
    Зочин

    Unen. Odoo helehees yahvee.

  • З
    Зочин

    Хөөрхий дээ үнэнээ л хэлж, төр засаг минь анхаараасай, медаль авчихсан нь улсаас сар бүр өгдөг мөнгийг аваад гайгүй байдаг байх, авч чадаагүй хэд нь хэцүү юм даа.

  • I
    Irgen

    Unen.

  • З
    Зочин

    Төрөөс санхүүжүүлэхээ больчихсоор юмаа тамирчидгүй байсан ч яахав дээ ардчилсан солонгос блсөж үхлээ гээд байсан 16 хүн оролцоод 6 хүн мёдаль авсан шүү олон хүн байдаггүй л юм билээ шүү

    • З
      Зочин

      Солиор

  • З
    Зочин

    Үнэхээр хэцүү л юм даа

  • З
    Зочин

    Unen shuu. Ulsin bodlogo bh heregtei

  • З
    Зочин

    Tiim dee hoorhii

  • З
    Зочин

    За тэгвэл үзэгч болон төр засаг талаасаа медаль авхыг харж сэтгэлийн цэнгэл эдэлж чаддаггүй. Тамирчин талаасаа үзээд үзээд амжилт гаргаж чаддаггүй, Бас дээрээс нь бэртэл гэмтэлтэй болоод дуусдаг бол Нэгэнт үзээд үзээд барахгүй байгаа юм чинь энэ чөлөөт бөх, боксын холбоо гэх мэт шигшээ багуудыг төрөөс санхүүжүүлэхээ больчихвол амар биш үү? Санхүүжүүллээ, санхүүжүүлэлтээ зогсоолоо үзэгч талаасаа үр дүн нь адилхан бишүү? Адилхан медальгүй. Бид бүгдийн сүлд хийморь, заяа тавьлан угаасаа энэ бололтой. Яагаад вэ гэхээр тамирчид маань бид хичээж байна аа гээд л энэ хэмжээнд барилдаж байна. ЗГ-аас БТСУХ-д олгосон сүүлийн 4 жилийн санхүүжилт тамтаггүй их байгаа болов уу. Санхүүжүүлэхээ больчихвол тамирчид харин ч бэртэл гэмтэл гэж гонгинохгүй, өөрсдөд нь ч амар бидэнд ч амар бишүү. Илүү гараад байгаа санхүүжилтээ мэргэжлийн спортууд болон оюун ухааны спортуудад тэтгэлэг болгож өгвөл таарна. Тэд төрийн дэмжлэггүй ч сайн яваа. Та хэд нэг тогтоод хараарай.