Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан ил захидал илгээжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 5 мин 4 сек
670
legacy:2024/08/454025032_1223356082426580_9006449356116448336_n.jpg

Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан ил захидал илгээжээ. Тэрбээр өөрт тулгарч буй асуудлын хүрээнд хандаж буй нь энэ аж. Тэрбээр "Монгол Улсын иргэн Ж.Хатанбаатар миний бие хуулийн дагуу яваад олон жил хохирч байгаа асуудлаараа эрхэм Ерөнхий сайд танд хандаж байна.

Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн явагдсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулах нөхцөлтэй менежментийн хувьчлалын шалгаруулалтад баг бүрдүүлэн оролцож ялсан. Хуулийн дагуу явагдсан шалгаруулалтад ороод шалгарч, 2008-2011 онд Нийслэлийн өмчийн харилцааны газартай хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулж, уг газраас томилсон төлөөлөгчийн хяналт дор 3 жил хэрэгжүүлэн ажиллаж, аудитын шалгалт, өмч хувьчлалын комиссоос “гэрээ хангалттай биелсэн” гэдэг дүгнэлттэйгээр дуусгасан. Энэ бүхэн хуулийн дагуу явагдсан байна гэдгийг Монгол Улсын гурван шатны шүүхээр тогтоож, Улсын дээд шүүхээс эцэслэн “Гэрээг дуусгавар болгосон шийдвэрийг Нийслэлийн өмч хувьчлах комисс-т даалгасугай” гэдэг шийдвэр гарсан. УДШ-ийн шийдвэр эцэслэн гарсан 2014 оноос өнөөг хүртэл хотын удирдлагууд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй явж ирлээ. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар Нийслэлийн өмчийн харилцааны газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагууд, Хотын дарга нар, Монгол Улсын хүний эрхийн комисс, Монгол Улсын төрийн гурван өндөрлөг хүртэл бүхий л шатанд удаа дараа олон удаа хандаж байна.

Монгол Улсын Үндсэн хуульдаа хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулна хэмээн заасан. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг нь гагцхүү хуулийг хэрэгжүүлж, хуулийг дээдлэх ёс гэж ард түмэн бид ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр төрийн үйлчилгээний дунд шатны байгууллагууд түүний эрх бүхий албан тушаалтнууд хуулийг хэрэгжүүлэхгүй байгаагаас, бүр Улсын дээд шүүхийн шийдвэр эцэслэн гарсан байхад уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, Үндсэн хуулиас давсан эрх мэдэл эдэлж, иргэдийг хохироож байгааг би өөрийн биеэр туулж 10 жил хохирч, бас төр, хуульдаа итгэж хүлээж байна.

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, Менежментийн хувьчлалыг дуусгавар болгохгүй байгаагаа Нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар мэдсээр байгаа атлаа олон түмэнд Ж.Хатанбаатар гэдэг хүний талаар худал ташаа ойлголт өгөх илтэд гүтгэн доромжилсон мэдээллийг сүүлийн зургаан сарын туршид тасралтгүй явуулж байна.

Монгол Улсын төр засаг ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишигт нийцүүлсэн хуультай болж, Хүний эрхийн үндэсний комиссыг 2000 онд хуулиар байгуулсан. Хуулийг хэрэгжүүлж, хүний зөрчигдсөн эрхийг хамгаалахын төлөө ажилладаг Хүний эрхийн комисс нь УДШ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж, хүний эрхийг ханган ажиллаж, хариуг түүгээрээ өгөх утга бүхий албан тоотыг 2024 07 09-нд Нийслэлийн Өмчийн харилцааны газарт явуулсан. Гэтэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч В.Оюумаагаас Хүний эрхийн комисс-т “Нийслэлийн өмч болох Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг Монгол Улсын Их Хурлын 2002 оны 56 дугаар тогтоол, МУ-ын Засгийн газрын 2003 оны 34 дүгээр тогтоол болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2004 оны 61 дүгээр тогтоолыг үндэслэн “Менежментийн гэрээ”-ний даргуу 2008 онд хувьчилж, Ж.Хатанбаатар ахлагчтай багтай гэрээ байгуулсан” гэж хуулийн дагуу явагдаж байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн атлаа Менежментийн багийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар биш харин эсрэгээрээ “Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, шалгах ажиллагаа явуулж байна” гэсэн хариуг өгсөн байна.

Энд хариу өгөхөд:

Нэгд, 2008 онд байгуулсан гэрээгээр тогтоосон үнэлгээг бид хийгээгүй, Нийслэлийн өмчийн харилцааны газраас сонгосон мэргэжлийн байгууллага хийсэн.

Хоёрт, тухайн үед өмчийн харилцааны газрын нэр бүхий зарим хүн буруу аргачлалаар тооцсон, алдаатай үнэлгээг хийлгэж, 73 дугаар тогтоолоор батлуулахаар оруулсан ч комисс хүлээн авах боломжгүй гэснээр хүчингүй болж байсныг одоо дахин гаргаж ирж ашиглах гэж оролдож байна.

Гуравт, 2008 онд хийгдсэн гэрээний үндэс болсон 73 дугаар тогтоолоор батлагдсан үнэлгээ нь бүх тооцоолол, шаардлагыг бодитой хангасан байж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлагдсан гэдгийг сонгон шалгаруулалтыг зарласан хариуцагч эзэн нь болох Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга нар бүгд мэдэж байгаа.

Дөрөвт, хуулийн дагуу явагдсан тул хүний зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалах тухай ярих ёстой атал АТГ-аар шалгуулж байна гэдэг нь хэлмэгдүүлж хэрэг тохох гэсэн захиалга уу.

Угтаа бол Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч В.Оюумаагаас бид Менежментийн багийн 16 жилийн өмнө оруулсан нэмэлт хөрөнгө оруулалтыг, гэрээний үүргээр төсвийн алдагдлыг нөхөж хийсэн санхүүжилтүүдийг, бас өнөөг хүртэл хохирч ирсэн хохирлыг тооцон бодож гаргаж ирэхийг шаардах нь шударга ёсонд нийцнэ.

Хүний эрхийн комиссоос хүний эрхийг зөрчигдсөн эрхийг сэргээж хамгаалаач гэсний хариуд Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь 2024.08.1-нд Авлигатай тэмцэх газар шалгах ажиллагаа явуулж байна гэж АТГ-ын дарга шиг хариулт өгсөн бичиг илгээсэн бол, Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр 2024.08.05-ны өдөр хотын дарга Х.Нямбаатар “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн асуудлыг шуурхай шийдвэрлэх” үүргийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт өгсөн. Ингэж нэг талаасаа биднийг хууль хүчний байгууллагаар сүрдүүлэн айлгаж, олон нийтэд илтэд буруу ташаа ойлголт өгч байна. Нөгөө талаараа, АТГ, Нийслэлийн цагдаа зэрэг хууль хүчний байгууллагыг ард түмнээ айлгах, биднийг зохиомол хэрэгт гүтгэх гэж “нохойд барьдаг мод” шиг ашиглахыг оролдож байна. Иймээс бид одоо нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг хуулиа дээдэлж, УДШ-ийн шийдвэрийг биелүүлнэ гэж найдах аргагүй тул Ерөнхий сайд танд ил захидал илгээж байгаа нь энэ. Алдагдсан эрхээ хамгаалуулахыг хүссэн ард иргэдэд хандаж байгаа эрх мэдэлтнүүдийн энэ мэтчилэнгийн дээрэлхүү хандлага, зохисгүй үйлдлүүдийг Монгол Улсын Ерөнхий сайд та яав ч хүлээн зөвшөөрөхгүй гэж бид итгэж байна.

Төрд итгэж, хуулийн дагуу явагдсан нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэй менежментийн хувьчлалд оролцсон. Нэмэлт хөрөнгө оруулалтаа хийсэн, менежментийн гэрээний үүргээ биелүүлсэн. Монгол хүний эрүүл энхийг хамгаалахын төлөө ажилладаг байгууллагын нэг болох Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг өнөөг хүртэл хүн арддаа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг тэр хэвээр нь авч явж ирснийг эмнэлэг сувиллын хамт олон, түмэн олон эмчлүүлэгчид маань мэднэ.

Эрхэм Ерөнхий сайд аа. Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр явагдсан Менежментийн гэрээтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү.

Хүндэтгэсэн:

Менежментийн багийн ахлагч Монгол Улсын ардын эмч Ж.Хатанбаатар

Улаанбаатар хот 2024.08.12

Хуваалцах:670

СЭТГЭГДЭЛ (67)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Ха ха ха

    Дарханы эрэгтэй нэртэй Б гэгч эмэгтэй гэр бүлийг нь үймүүлж бгааг мэддэг болов уу тэр хар авгай нь. Хамар доорхоо харж байгаад л нөхөрлөөсөйдөө. Ийм аймшгийн худал хуурмагийн орчлонд хүнийг хайрлах гээд ч яах билээ. Ухамсар дорой сэтгэл муутай гээд чах вэ дээ. Ичих булчирхайгүй нөхдөөс болоод айл гэр хүртэл ийм балай хов живний хомрогонд ороод байх юмаа.Бусдын гэр бүл үймүүлсэн хүнээс хол яв.Бүхэл бүтээн гэр бүлийг дэвсэлсэн хүн чамайг яаж ч чадах тэнэглэл түүнд бий. Бүх зүйл л хийсэн үйл лайгаас л эхэлдэг юмдаа хөөрхий зайлуул

  • З
    Зочин

    Энэ сөрөг сэтгэгдэл бичээд байгаа хүмүүс юугаа ч мэдэхгүй аялсан дагалдагч хөлсний троллууд юм байна нэг хүн хэд ч бичээд байгаа юм өөрсдөө хамт байж үзсэн харсан мэт гүтгэлэг хийх юмаа хэдэн бор юмны төлөө үхлээ юу чичрээд л дайрчих юмаа чааваас даа бодол,хэлсэн, бичсэн үгээрээ буяндаа бузар,насандаа цөв хийж байгаагаа мэдрэх мэдрэмж ,уужим ухаан алгаа хөөрхийс тэгээд долоож авч байгаа шавхруу нь хэд бол ккк

  • Н
    Нямдаваа

    Наад өвгөнийхөө СОС гэх хүүхдийн асрамжийн газрыг нь шалгаачээ Нямбаатараа. Улаанбаатар, Дархан мөнгө уггаалт эрчимтэй явагдаж бна

  • Z
    Zochin

    Ene nohor chin har tamhi delgeruulsen bilu

  • Г
    Гоша

    Яасан ханадаггүй шунал,ичдэгүй нүүр вэ.Ах дүү хамаатан садангаараа ниилж тэрэлж,богд уулаар нэг газар авчихаад тэндээ хувийн эмнэлгээ бариач. Төр өмчөө мэдээд авах ёстой.

  • З
    Зочин

    Энэ нөхрийг сайн шалга. Хүүхдийн асрамжийн газрын мөнгөөр тоглож дууслаа. Хариуцлага хүлээлгэ. Шунал ихэдвэл шулам болно гэдэг яг л үнэн үг. Энэ л хүний ард их том мөнгө угаалт явж бнаа.

  • З
    Зрчин

    Чиний бие энэ хорвоод түр зуурхан ирээд буцна гэж бодоод бусдын төлөө сайн сайхан зүйл хийгээрэйдээ. Хөөрхийдөө идэхийн донтой авралгүй хүн юмдаа. Нүгэл нүгэлээрэй гардаг. Үйлийн үр гэдэг юм байдаг гэдгийг мэддэг л байхдаа залбирдаг хүн юм чинь

  • З
    Зочин

    Бүх муу муухай зүйл нь далд явагддаг. Яасан ичдэггүй бузар булхайгаа нууж чаддаг эмч гэж хэлэхэд ичмээр хүн чанаргүй хүн.

  • З
    Зочин

    шүүхийн шийдвэрийг үтэр түргэн хэрэгжүүлдэг л гэж боддог ш дэ ингэж удаж бас болдогиймуу, где хууль хэрэгжилт где шударга ёс

  • Г
    Гантөмөр

    Хатанбаатар эмчийг дэмжиж байна. Хийсэн бүтээсэн юм ихтэй сайн хүн.

  • З
    Зочин

    Хөгийн өвгөн. Идэж цаддаггүй ах дүү хүүхэдтэйгээ хамт ичих булчихрхайгүй иддэг хүндээ. Өө бас асрамжийн газрын хүүхдийн мөнгийг элэгний эмнэлэг гэх газартаа зориулж дууслаа шүү дээ. Яанадаа асрамжийн газрыг нь шалгаачээ. Гадны хөрөнгө оруулалттай гэх мөртлөө элэгний эмнэлэг, сувилалын газар, ах дүү гэр бүлээ идээд хахаж цаддаггүй. Энэ хүнийг сайн шалгаарай даа. Аюултай хүн наад хүний чинь хөл гар идэж цаддаггүй нөхдүүд дүүрэн бна шүү.Нямбаатараа сайн шалгаарай. Чи маш зөв зүйл хийж бгаа шүү. Маш их хохирогч иргэд Нямбаатараа чамайг дэмжиж бна. Сайн шалга шалга. Маш ихтп юм гарч ирнэ шүү

    • Z
      zochin

      Зарим нэг нь захиалгаар бичиж байгаа нь бүр мэдэгдээд байх юм. Нямбаатарын тролл юм уу улаан фен юм уу?Хууль хяналтын багийнхан шалгаад үнэн зөвийг нэг талдаа гаргах байлгүй.Хууль хэрэгждэггүй ардчилсан нэртэй шорон улсад амьдарч байна даа.

  • З
    Зочин

    Hatanbaatar emch uneheer mundag emch shuu ene hunii achaar olon hun eruul saruul bolson baih shuu. Ene ys bus ym bicheed baigaa humuusiig oilgoh ym alga zahialgaar bichdeg ymuu haashaa ym

  • Z
    Zochin

    Ерөнхий сайд хуулиа дээдлэж дээд шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлнэ гэдэгт итгэж бна.

  • N
    Naiz

    Shudarga bsnihaa tuluu harin unuudur hohirch bgaa hun dee.

  • З
    Зочин

    Та нар хүнийг яасан аймаар мэддэг юм шиг худлаа юм бичдэг юм эдгээж эмчилсэн хүн нь их шүү

  • Z
    Zochin

    Sain huniig gutaah ch amarhan bolj dee.

  • Z
    Zochin

    Harin tumendee hiisen yumtai hun shuu. Emchilsen hun ni too tomshgui olon shuu

  • З
    Зочин

    Mash mundag emch shuu

  • Х
    Хуульч

    Өмчөө луйварчдаас хамгаалах нь Нямбаатарын үүрэг. Төрийн өмчийг заавал өмчилж байж эмчилгээ явуулах албагүй. Түрээслүүлж болно шүү дээ.

    • З
      Зочин

      тэгээд шүүх буруу шийдвэр гаргасан болж таарч бна уу таныхаар

  • Х
    Хуульч

    Маш хүн чанаргүй хогийн шуналтай новш. Монголын анхдагч "Кредит монгол" ББСБ-ын захирлаар найзыгаа ятгаж байж, хүргэнээ томилуулж байгаад бүх мөнгийг хүү, охин, хамаатан нарынхаа нэр дээр зээл болгож аваад дампууруулан, өөрсдөө тусдаа ББСБ байгуулчихсан ёозгүй гардаа. Найзыгаа шууд жийгээд хаясан. Энэ хүнээр эмчлүүлэх гэж итгэж очсон УИХ-ын гишүүн асан Зэнээ, Дашбалбар /яруу найрагч/, МҮОХ-ны ерөнхийлөгч асан Загдсүрэн нар ид насандаа хорвоог орхисондоо. Энэ хүмүүсээс дор байсан хүмүүс амьд сэрүүн байж л байна. Юуных нь ардын эмч, авилгаар авсан цол шүү.

    • Z
      zochin

      Ах аа би Хатанбаатар эмчийн ах дүү, хамаатан садан, найз нөхдийг нь сайн мэднэ шүү. Ямар хүнтэй холбогдох вэ? Би сайн муулж өгч чадна шүү.Өдрийн хэд байдаг юм бол оо?

  • З
    Зочин

    Менежментийн хувьчлал явагдсан нь хуульд үрсийн дагуу явагдсан байна ерөнхий сайд асуудлыг нэн даруй шударгаар шийдвэрлэхэд анхаарна гэж гүнээ итгэж байна шударга үнэн хэзээд ялдаг жамтай

  • З
    Зочин

    пээ нэгнийгээ ямар аймаар муухай хэлнэ вэ, хэл амаар үйлдсэн нүгэлд үйл үр нь ирнэ дээ одоо яанаа энэ хүн гүтгээд байгаа нөхдүүд

  • З
    Зочин

    Шуналаа таат

  • З
    Зочин

    Хуцдаг халтар вэ

  • Д
    Дэлгэр

    Яамар их шунал вэ..одоо ханаж цадсан баймаар юм..төр өмчөө буцааж авах ёстой...үнэгүйдүүлэж байгаад авдаг зальжин аргатай новшнууд ..шүүхийг хахуульдаадл

  • З
    Зочин

    Манайхан увайгүй би ингэж авсан гэж бичиж ярих юм яасан ичдэггүй худалчууд вэ .Энэ эмнэлэг нь тэр чигтээ л түрээсний эмнэлгүүд байдаг урд хэсэгт нь л элэгний эмнэлэг нь байгаа харагддаг .Үйлчилгээ гэж харин нойл газар бий дээ .

  • З
    Зочин

    Хөгшчүүл.биднийг.ганц.үнэгүй.эмчилж.байгаа.эмнэлэг.хөдөө.хотгүй.хүмүүс.сэтгэл.өндөр.явдаг.

  • И
    Иргэн

    Элэг судлалын клиникийг одоо дэмжих ёстой энэ эмнэлэг сувилал үнэхээр эгэл ардын эмнэлэг бас сувилал...Олон жилийн өмнө ээж минь энэ эмнэлгийн хяналтанд орж одоог хүртэл эмчлүүлж сувилуулсаар эсэн мэнд чанартай урт насалж байгаад бид маш их талархаж явдаг. Ээжийг минь эмч нь утсаар дуудаж хэзээ хяналтандаа үзүүлж эмнэлэгт хэвтэхийг хэлж эмнэлгээс гарсаны дараа Богд уулын сувилалдаа заавал дахин хэвтүүлж сувилдаг ёстой хариуцлагатай сайн эмч нартай сайхан эмнэлэг маань юм. Ядарсан ардынхаа элэгийг эдгээж сувилдаг та нартаа талархаад баршгүйэ. Ерөнхий сайд ухаант хүү минь элэгний эмч Хатанбаатарыг сонсож дэмжээрэй

  • Д
    Дээгий

    Энд бичсэн сэтгэгдлийг гүйлгээд уншлаа ингээд энэ хүнийг муугаар бичээд өг гээд захиалаад бичүүлсэн юм шиг санагдлаа ямар муухай худалч муу хүмүүс байнаа яаж ингэж худал гүтгэж болдог байнаа та нарын оюун ухаан эрүүл биш ээ

  • З
    Зочин

    Үхсэнийх нь ардын эмч. Хэдэн бөхийн хөлсний үнэртэй мөнгөнөөс авилга авч аавын хүүхдүүдийн амьдрал, амжилтыг балласан өөдгүй амьтан.

  • О
    О

    Допингоор мөнгө хийдэг нөхөр мөн биздээ энэ бол бүтэхгүй гаршдээ

    • З
      Зочин

      та мөнгө хийж байхыг нь харсан уу яг,

  • 1
    1-r horoolol

    Hudlaashuu. Dandaa jijig huwiin emnelgeer duursen. 1998 onoos hoish yg l iimeree baigaa

  • H
    hangaibazar

    shunaliin tulam avilgaliin eh uusver dopingiin toviin ezen

  • О
    Оюутан байхын овилгогүй юм байсан

    Одоо жаахан ТАТВАЛ таарна

  • З
    Зочин

    Эмчлэх нэрээр энгэр бараадуулсан нь олон байх Ороод бусгаа цагийг овжин ашиглаж хүний зовлонгоор зоолсон яргачин Давраад байвал дэлгээд өгнө шүү

  • И
    Иргэн

    Бас нэг гоё ганган нэрээр халхавчлан луйвар хийсэн хүнд гар л байсан юм гээ биздээ!!! Үхсэн ацаараа гомдоодог юм!!!

  • З
    З

    Энэ өвгөниии хар авгайн хамаатангуудтайгаа бүгдииг авлаг шуналын үүр жинхэн хорчин бузар

  • Д
    Дорж

    Балиар худалч ашиг хонжоо харагч өөрөө элэгний өвчинтэй будаа маш олон жил бусад өвчин дээр туршилт хийж олон хун алсан хун хог цаад зорилог нь өөртөө таарах эмийг хайж бусдад дээр туршилт хж бсан алуурчин хун хог ийм хуний адаг ингэж дээш гарах гэж дээ арай оюунэрдэн төмсөгдуулсэн юм биш биз дээ

    • Z
      zochin

      Монгол улс чинь хуультай орон шүү. Дэлхийн 2 дугаар дайны үед Японы гаргасан шиг юм яриад байна уу үгүй юу? Чи харин мэдрэл тэнэг новш вэ?

  • З
    Зурагтын Төөгий

    Авсан өмчилсөн обьектыг хэрэгтэй байгууллагд нь буцааж өгөө .... Одоо болно .

  • З
    Зочин

    Үүнийг шоронд хийх нь мянга мянган хүний эрх ашигт нийцнэ. 10-аас 20 жил өг.

  • Б
    Болор

    ХАТАНБААТАР ЭМЧ ЗӨВ ХҮНДЭЭ ХАНДАЖ...

  • З
    Зочин

    Hatanbaatar emch g demjij bna. Olon hun emchilj buyan boldogt ni bayarluushtai. Huviin hevshlee demjih bh aa zasag turuus

  • Ч
    Чулуундорж

    Допинкоор бизнес хийдэг.Сая Улсын харцага Ганхуягын шинэжилгээ зүгээр гарсан Хатанбаатар увсынх Ганхуяг увсынх наадамнаар нотой гарсан.4 шинэжилгээ ирэхээс 3 нь ирээд 1 нь ирээгүй цахимаар Батсуурь гэсэн мэдээ яваад байсан бас увсынх.Харин Оюунболд аврага,арслан Бадарч болон бусад бөхчүүдийг насаар нь хорлосон хорчин дөрвөдыг зайлуул.жалга,довны ялгаа гаргадаг хулгайч луйварчинг зайлуул

  • З
    зочин

    эвгүй хүн дээ

  • Z
    zochin

    допингийн асуудлаар нь сайн шалгаачээ.юун эмнэлэг.

  • З
    Зочин

    Элэгний Хатанбаатар гэж нэр авч баахан бужигнуулан хийсэн гавьяа нь хаа байгаа юм. Одоо хаа сайгүй эмчилж байна битгий юм өг энэ луйварчдад монголоос идэж ханасан олон хүнийг эмчлэх нэрээр хуурсан.

  • З
    зочин

    Шинээр нээсэн хаягтай троллууд минь хүн дормжлох хуультай бас цахим гэмт хэоэг шү

  • З
    Зочин

    Энэ чинь одоо допингийн төвийн асуудлаа яачаад одоо эмнэлэг булаацалдаад явна аа?

  • З
    Заас

    Ихл харамч нариин бүх зүйлиин ард хүн муутай шуналтай хар авгайн бам дандаа хамтан садангууд байдаг гэсэндээ

  • З
    Зочин

    Одоо Оюунэрдэнийг харах цаг ирлээ хэр шударга вэ гэдгийг

  • З
    Зочин

    Уосын ард түмний өмчийг энэ дурак ашиглаж хувьдаа завшиж байх ёстой юуу?! Тэр юдопингийн эсрэг төвийг юу болгоод яаж дураар дургисныг хар. Гэтэл өнөөдөр ямарч хариуцлага хүлээлгүй явж л байна. Энэ зөвүү?! Ингэх ёмтой юмуу?

  • З
    Зочин

    Ямар хүний элэгний өвчинг эдгээсэн азарган толгойт вэ?! Тэгвэл хөдөө орон нутагт сайн сайн элэгний эмч байна. Даанч тэд нар энэ пиздаа шиг үнэн худал хэлээд явахгүй юм. Өмнөговийн буманцэцэг гэж мундаг эмч байна. Одоо энэ МАЛЧИН ххкомпаний захирал чинзоригийг зомд лрлод үхэх гэж байхад нь авараад өнөөдөр эрүүл саруул явж л байна. Тэгвэл тэр хатанбаататарыг зомд орсон хүн эмчилж гэнэ гэж дуулах нь битгий хэл коордсон хүүхэд эмчилэлээ гэж дуулсангүй. Ардын гэдгийг яаж авсаныг нь хүртэл мэднэ. Их хуцаад байвөл дэлгээд өгч болно шүү

  • З
    Зочин

    Ммний мэдэхийн ёстой элэгний төь эмнэлэг зохих ёсоороо үүргээ гүйцэж байгаа шүү. Нэн ч гэсэн төрөлжсөн эмнэлэг байж болохгүй байх шалтгаан нь юу юм болдоо. Иргэдийг хохироохгүй төр байгаасайдаа

  • З
    Зочин

    Допигийн төвийн асуудал юу болсон бэ

  • З
    Зочин

    shuuhiin shiidveriig heregjuulehgui bj boldog yumuu iim olon jil

  • Э
    Эмээ нь

    Шүүхийн шийдвэрийг нь биелүүлж өгөхийг шаардаж байна бүхэл бүтэн 10 жил хохироод явна гэж юу байхав дээ. Ерөнхий сайд аа анхааралдаа авч асуудлыг нь шийдвэрлэж өгнө үү олон жил энэ эмнэлгээр үйлчлүүлж байгаа бидний хувьд энэ эмнэлэг их чухал дүүргийн эмнэлгийн тэн хагасыг энэ эмнэлэг хөнгөлдөг гэдгийг дашрамд дурдьяа бидэн шиг тэтгэвэрийнхэнд дүүргийн эмнэлэгийн ор олдох нь муу байдаг шүү. Хуулиа дээдэл, хуулиа хэрэгжүүл!!!!!!!!!!

  • З
    Зочин

    Хотын дарга Х.Нямбаатар бүх л ажлыг өөрийн хүссэнээрээ дураараа шийдвэрлэх гэж дайрах юмаа эрх мэдэлд хязгаар бий.

  • З
    Зочин

    Энэ хатанбаатар гэгч дээрэмчин авилгачинг үтэр түргэн далд оруул. Элэг эмчилсэн гэдгийг сайн шалга. Ер нь олигтой үр дүнд хүрээгүйг мэргэжлийн хүмүүс ярьсаар ирсэн. За тэгээд допингийн асуудал. Мөнч балалсандаа. Сайн шалгах хэрэгтэй. Зальтай муу юманд гаршсан. Зэрлэг гарын хүндээ. Одоол үнэгд гүйцэгдэж ногдолоо авах болуу гэж харж байна.

    • З
      Зочин

      Чи л мэддэггүй юм байгаа биз түмэн олон мэддэг юм шүү чамайг бодохын бол эмчлээд эдгээд байгаан юу ч хийхгүй ажилгүй юм байгаа даа чи

      • З
        Зочин

        допин юу болов яасан ханаж цададгүй юм бас юу булаацалдаад байгаан шуналтай новш

    • З
      Зочин

      Тролл минь хүн доромжлохоо болино уу

      • Н
        Н

        I