П.Наранбаяр: Боловсролын салбарт хийгдэх шинэчлэлийн үр дүнд “сэтгэл татам“ дээд боловсролын байгууллага бий болно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
100
legacy:naranbayar/naraa.jpg

Төрийн өмчийн их сургуулиудад сургалтын 20 хувь орчмыг англи хэлээр оруулахыг зорьж ажиллаж буй талаар Боловсролын яамнаас мэдээлсэн. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Их, дээд сургуулиудын сургалтын 20 орчим хувьд нь англи хэлээр лекц ордог системийг нэвтрүүлэхээр яригдаж байна. Ингэснээр монголын их, дээд сургуулиуд олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж чадна гэж харж байна. Өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон улс. Гал голомтоо сахиж буй улсын хувьд гадаад улс орнуудад байгаа бүх монголчуудынхаа өмнө үүрэг хүлээж байгаа. Энэ утгаараа ч гэсэн 20 орчимд хувьд нь англи хэлээр боловсрол олгох нь оюутнууд, багш нараа чадавхжуулах боломжийг бий болгоно.

Энэ бүх шинэчлэлүүд зэрэгцээд явна. Сэтгэл татам дээд боловсролын байгууллага бий болно. Сэтгэл татам хөтөлбөртэй болно. Олон улсын хэмжээнд Монгол Улсыг зорьж ирдэг их, дээд боловсролын байгууллагуудтай болно. Үүний тулд тогтмол зардлынх нь тодорхой хэсгийг нь төрөөс даадаг болъё. Элсэлтээс үл хамаарсан бодлого руу оръё гэж байгаа" гэв.

Хуваалцах:100

СЭТГЭГДЭЛ (10)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ебс-н гүйцэтгэлийн үнэлгээний зб, арга хэлбэр, сорилын түвшин нтр гээд олон зүйлийг эргэж харахгүй бол үнэхээр болохгүй бнаа. Үүнээс илүүгээр ажиллаж үнэхээр чадахгүй нь ээ. Багшийн чадал чансаа түвшинг үнэн зөв үнэлэх биш зүгээр аз эзийн асуудал болжээ. Гайгүй багш таарсан материал оруулж чадсан сэргэлэн багш нарын л тоглолт болоод дуусдаг юм бна.

  • Ш
    ШУТИС-ийн багш

    Элсэлтээс үл хамаарах бодлого гэж юу яриад байгаа юм бэ. Бага солиор.

  • З
    Зочин

    Их дээд сургуулиудын хувьд энэ бодлого зөв.Харин ЕБСд бага ангиас нь англи хэл оруулах нь үнэхээр буруу шүү.Үндэсний дархлаа эх хэлний бодлогоо барьж бага ангиас нь эх хэлний сургалтыг түлхүү оруулаачээ

  • М
    Монгол

    За зайлаа халтайсан хужаагийн ялгадасаа

  • М
    Мөнхболд

    Их сургуульд орохоосоо өмнө бага дунд боловсрол нь сайн сайхан байх хэрэгтэй шдээ. Бага дунд боловсрол нь муу байвал хичнээн сайхан их дээд сургуульд ороод яахав дээ.

  • З
    Зочин

    Аа мэдэхгүй. Соц үеийн сэхээтнүүдийн хэмжээнд хүртэл ч өдий бна даа. Дэндүү доошоо орсон шүү, төгсөгчдийн байж байгаа төрх.

  • Z
    Zochin

    Зөвөө зөв Их Дээд сургууль төгсөөд Англи хэлгүй бна гэдэг ичмээр үзэгдэл болсон шүү. Англи хэл дээр сайн хөтөлбөртэй болж олон улсад зөвшөөрөгдөж эхэлвэл өөр улсаас оюутан ч ирж сурах эхлэл болох байх. Одоо энэ худлаа эцэг эхийн мөнгийг саадаг Их Дээд сургуулийг цөөлөх цаг ирсэн бишүү?

  • Э
    Эрднээ

    Чи ингэж богино хугацаанд олон юм донгодоод, сул байгаа сургуулиудыг дордуулчихав даа.

    • З
      Зочин

      Дампуурах нь дампуурна биз.Үлдэх нь үлдэнэ.Ингээд л сул байгаад байх уу

  • З
    Зочин

    Амжилт хүсье. Шинэ сэтгэлгээ шинэ уур амьсгал нэврүүлж байгаад талархья. Багш нарын сэтгэлгээ мэдлэгийн тал дээр арай л байдаг.