Архангай аймгийн Хашаат суманд нэг өрхийн 87 хонь аянганд цохиулж хорогджээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2024/08/654236b53bd11a38b6b3d6b119eb2be8.jpg

Архангай аймгийн Хашаат сум Номгон багийн “Хөөврийн гүүр” гэдэг газарт наймдугаар сарын 13-ны өдрийн 07:30-08:00 цагийн орчим нэг өрхийн 100 гаруй бог мал аянгад цохиулж хорогдсон тухай мэдээллийг мөн өдрийн 11:10 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд очиход малчин Х-ын 87 хонь аянгад цохиулж хорогдсон байсан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Анхаар!

    ямар их наадам хийцгээдэг юм бэ ? Бөх морь хоёроор ард түмний анхаарлыг сатааруулахаа болиод үер зудных нь бэлтгэлд нь анхаарал хандуулаач. Үер зуд болоход л бүгдийг татвар төлөгчид ,төр засгаас хохирол барагдуулах нэртэйгээр аргалчихдаг болохоор хөдөөнийхөн айраг сархадаа ууж мансуураад бөх морио үзээд морин дэл дээгүүрээ дайвалзаж хашгичаад галзуурч өгч байна . Аймаг сумын наадам 100 жил мэл гэдгээ больцгоо . Өөрөө өөрсдийнхөө хувийн мал сүргээ байгалийн аюул гамшигаас хамгаалахдаа бэлдэх цаг чинь шүү!!!!