22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажил явагдаж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2024/08/v.jpg

Сонгинохайрхан дүүргийн 20, 32 дугаар хороо 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замд хэсэгчилсэн засвар, шинэчлэл, өнгө асфальт, бетон хучилт, тэмдэглэл хийх ажил явагдаж байна.

Иймд тухайн чиглэлийн авто замд хөдөлгөөний ачаалал ихсэх төлөвтэй байх тул иргэд, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой, бусдад хүндэтгэлтэй хандаж, соёлтой замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.