Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлээс 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргалаа
20

Суррон болон скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцож байгаа өсвөр насныхны дүр зураг түгээмэл ажиглагдах болсон. Үүнээс үүдсэн бэртэл гэмтэл их байгааг ч ГССҮТ-өөс мэдээлсээр байна. Үүнтэй холбогдуулан нийслэлээс 18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох санал гаргаж, ХЗДХ, Зам тээвэр, хөгжлийн сайд нарт хүргүүлж байгаа талаар НЗД-ын орлогч Л.Хосбаяр дараах мэдээллийг өглөө.



