Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2024/08/м.jpg

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

legacy:niislel/hh/и.jpg

Өнгөрсөн жилийн үерийн материаллаг хохирлыг тооцоход 35 тэрбумын үнэлгээ гарсан. Ахин ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хийж байна. Энэ хүрээнд нийслэлийн Байгаль орчны газартай хамтран Хан-Уул дүүргийн 50 га талбайд мод тарихаар болсон гэдгийг УБЗАА-ийн Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж хэлж байв.

legacy:niislel/hh/ио.jpg

Усны газрын дарга З.Батбаяр “Энэ жил урьдчилан сэргийлэх ажлыг эрт эхлүүлээгүй байсан бол өнгөрсөн жилийн үер давтагдах байсан. Голын урсцыг сайжруулж, өргөнийг нэмснээр эрсдэлээс сэргийлж чадсан” гэлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цагаан захтнууд мөнгө идэх гээд улайрчих юмаа. Хэрэггүй юманд иргэдийн татварын хөрөнгийг зарцуулсан нэрээр өөрсдөө идэцгээх юм даа.

  • З
    Зочин

    За та нар битгий дэмий донгосоод бай муусайн дарганцарууд ! Наад сэлбэ гол чинь энэ жил үерийн түвшинд очоогүй. Өнгөрсөн 7 хоногт миний бик сэлбэ амоалт руу явахад наад сэлбэ чинь дээр үе шигээ бараг тасрах шахсан л харагдаж байна билээ. Иймд та нөхөл бүү сүржигнэ.