МҮОХ-ны бүтцийг шинэчилж, дүрэмд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор Ажлын хэсэг байгууллаа

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 1 сек
110
legacy:олимп/tushig.jpg

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа. Хурлын эхэнд "Парис-2024" зуны олимпын наадамд оролцсон Монголын багийн төв штабын үйл ажиллагаа, зохион байгуулалтын талаарх товч танилцуулгыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотой үйл ажиллагааны нэгдсэн тайланг боловсруулж, нээлттэй байдлаар олон нийтэд танилцуулж, холбогдох талуудтай үр дүнгийн талаар хэлэлцэхийг Гүйцэтгэх зөвлөлөөс үүрэг болголоо.

“Парис-2024” олимпын наадамд Монгол Улс спортын 9 төрөлд 32 тамирчнаа илгээж, 1 мөнгөн медальтайгаар багийн дүнгээр 206 орноос 74-р байрт жагссан. МҮОХ-ноос анх удаа санаачлан хэрэгжүүлсэн “Mongolia House” хоёр долоо хоногийн турш үйл ажиллагаа явуулж, нийт 60 мянга гаруй зочдыг хүлээн авсан байна.

Олимпын үеэр МҮОХ-ны сошиал хуудсууд давхардаагүй тоогоор 2.6 сая хүнд мэдээлэл хүргэж, 25 сая гаруй хандалтыг цуглуулжээ.

legacy:олимп/sandui.jpg

Мөн МҮОХ-ны үйл ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор ажлын албаны бүтцийг шинэчлэх, МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэн холбогдох Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.

Ажлын хэсэг нь МҮОХ-ны засаглал менежментийг сайжруулах, бодлого болон гүйцэтгэлийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулалтаар хангах чиглэлийн хүрээнд төвлөрөн ажиллана. Үүнтэй холбоотойгоор бусад улсын ҮОХ-дын сайн жишээг судлах, бодлогын асуудлыг тусгаарлах байдлаар өдөр тутмын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах гүйцэтгэх захирлын орон тоог үүсгэх зэрэг асуудлыг гишүүдийн хуралд танилцуулах юм.

legacy:олимп/badar.jpg
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    ОЛИМПИЙН хороо боломжоороо сайн ажилласан харин Бадрууган боксчин зүгээр цалин аваад тэжээгдээд суухын оронд боксын холбоонд бага ч гэсэн анхаармаар юм даа! Эхнэр нь өвчтэй манай нөхөр өвчинтэйгөө тэмцэж бгаа гэх юм! Гэтэл эмнэлэг ажлуулаад ашиг олоод хүүхдүүдээ үнэтэй сургуульд сургаад болоод л бгаа ш тээ! Юу ч хийдэггүй яасан ичдэггүй нүүр вэ? Ганц медаль авчихаад болоо юу? ИЧЭЭЧ!!!!

  • М
    Монгол

    Хутгаар нь солих хэрэгтэй! Энэ нэг 20:24 гэдэг нөхөр!! Иддэг уудаг Бадар-Ууган хэн хэн ч билээ! Байнгын хэрүүл уруултай хардалт сэргэлтэн дунд энэ хэдэн тамирчид яаж амжилт гаргах вэ дээ!!!!!

  • З
    Зочин

    Энэ мөлжүүртэй сайн хүргэнийг ажлаас нь чөлөөлье. Тэр сайн хүргэнээрээ л үлдэг.

  • З
    Зочин

    Ажлын хэсэг гэнэ үү?! Алны үтэг. Юу хийх юм бэ?! Энд ЗГ дуугараач. Айгаад байгаа юмуу? Тэр сүүмгэрийн сүүсгэрийг хөөж явуул. Цагдаа шүүхэд өг.

  • И
    Иргэн

    Олимпийн хороо үнэхээр шинчлэгдэх цаг үе нь болжээ!!! Сайн тамирчин сайн менежер гэж хэн хэлчихэв !!! Одоо хөгшин залуугүй өөрчлөгдөж үз!!! Харин дараагийн хүмүүс нь бас нэг үхдэл байж болохгүй, хоолонд дугаарладаг газар биш шүү!!! БТСУХ- гэсэн шинчлэгдэх болжээ!!! Бага ч гэсэн мэдлэгт суурилаачээ, дандаа хар практикууд байх!!!

  • З
    Зочин

    Сандуй гэдэг газрын наймаачин, М .Энхболдын гар хөлийн үзүүр юугаа хийж сууж бгаа юм бол доо . Ийм хүмүүс олимпийн хороонд сууж байхаар юу нь шинэчлэл вэ . Өөрсөдийхөөн эрх ашгийг бодно уу гэхээс нийтийн эрх ашгийг хэзээч бодохгүй шүү

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

  • З
    Зочин

    МҮОХ авилгалчдаар дүүрчээ. Газрын наймаачин Сандуй бол суусан газраа шороо атгаж, атгасан шороогоо алт болгон хувиргадаг шидтэй авилгалчин. Сүгийн хүү Түшиг ч гэсэн бас л нэг авилгалчин. Тэдний нөлөөгөөр Бадар-Ууган, Түвшинбаяр мэтийн тамирчид хүртэл авилгалд дуртай болж, амьдралаа нурааж байна.

  • З
    Зочин

    Нохойн бааснууд огцроочээ

  • З
    Зочин

    Бадарууган хулгайч луйварчин

  • З
    Зооз

    2 удамт түүхтэй хулгайч .. олимпын аваргаар портокол хөтлүүлчихсэн сууж байдөг буян юмаа