ХААИС, Нийгата мужийн эм зүйн сургууль хамтын ажиллагааны санамж байгууллаа

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 12 сек
00
852296740_1758690771916512_6735402891768564640_n.webp

Нийгатаагаас Монголыг холбох гүүр хөтөлбөрийн хүрээнд  Монголын их дээд сургууль болон ЕБС-иудтай уулзалт хийж харилцан,  хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Тодруулбал ХААИС,  Нийгата мужийн эм зүйн сургууль  хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, таван ЕБС-д уулзалт хийж харилцан санал солилцлоо. 

856372008_1881680916521943_6773895926878243878_n.webp


Нийгатагаас Монголыг холбох гүүр хөтөлбөрийн хүрээнд "Монголын аж үйлдвэржилтийг эрчимжүүлэх", "Нийгата мужийн хүний нөөцийн хомсдолыг багасгах", Олон улсын хамтын ажиллагааг дэмжих" гэсэн гурван чухал асуудлыг шийдвэрлэх юм. Нийгата муж нь Монголын боловсрол, хүний нөөцийн солилцоог өргөжүүлэх замаар, бүс нутгийн боловсролын чанар, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Монголын үйлдвэржилтийн эрчимжүүлэлттэй холбоотой мэргэжлийн боловсон хүчний эрэлт нэмэгдэж байна. Энэ хүрээнд Нийгата мужийн эм зүйн сургууль, Монголын ХААИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байна.

ыуиб.webp


Мөн Төгсдэлгэрэх сургууль, Номтнаран сургууль, Нийслэлтийн Ерөнхий боловсролын 18, 23, 184-р сургуулиудтай уулзалт хийж , харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.  Нийгата болон Монгол Улс аж үйлдвэр,  ХАА-н салбараараа төстэй. Энэ чиглэлээр монголд ховор байгаа мэргэжлээр  хүүхдүүдийг ЕБС-аас нь эхлээд бэлдэж,  мэргэшүүлэх боломжтой юм байна гэдгийг сургуулиудын зүгээс илэрхийлж байна.  

855807516_1803507030802296_6439642450292199648_n.webp


Нийгата мужийн хүн амын бууралтаас шалтгаалан боловсрол болон үйлдвэрлэлийн салбарын хүний нөөц хомсдол үүсээд байна. Мөн хоёр орны олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага нэн тэргүүнд тулгарч байгаа. Энэ хүрээнд их дээд сургууль болон ЕБС-ийн түвшинд харилцан санал солилцож, туршлага хуваалцаж,  санамж бичгийг байгуулж буй чухал үйл явдал болж байна.