Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-ын айлчлал Финланд улсад үргэлжилнэ

Улс төр
UBn team
Унших: 1 мин
00
received_1681593010346855.webp

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д айлчилж буй. Түүний айлчлал энэ сарын 19-22-ны хооронд үргэлжилнэ. Түүний айлчлал улмаар энэ сарын 22-24-ны хооронд Бүгд Найрамдах улсад үргэлжилнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд 16 жилийн дараа Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй айлчлал юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, соёл, боловсрол, геологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар ярилцана.

Хоёр тал Засгийн газар болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 орчим баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Төрийн айлчлалын үеэр Хельсинки хотноо Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолтыг толилуулж, Монгол-Финландын бизнес форумыг зохион байгуулна.
Хоёр улс 1963 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Финланд Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон Нордикийн анхны улс юм.