Б.Мөнхбат: Хоёр дүүргийн Засаг дарга ажлаа хэвийн гүйцэтгэж байна
00

МАН-ын хорооны тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Нийслэлийн МАН-ын хорооны хурлыг ирэх сарын 7-нд товлосон. Мөн уг хуралдаанаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул, СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр нарыг чөлөөлөхөөр болсон тухай эх сурвалж мэдээлсэн. Н.Мандуулын оронд НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө, Ц.Баттөрийн оронд төлөөлөгч Г.Батзориг нарын нэрсс яригдаж буй.
Энэ талаар Хотын даргын орлогч Б.Мөнхбатаас тодруулахад "Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн тогтоол гарсан гэж сонссон. Одоогоор сошиалын мэдээлэлтэй л байна. Хоёр дүүргийн Засаг дарга ажлаа хэвийн гүйцэтгэж байна" гэлээ.

.webp)
