УИХ-ын намрын чуулган мягмар гарагт нээнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:amarbayasgalan gishuun/хаалт.png

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бүрдсэн 126 гишүүнтэй шинэ парламентын анхны намрын чуулган ирэх мягмар гараг буюу 10-р сарын 1-нд нээлтээ хийх гэж байна.

Мөн энэ өдөр УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдах аж. Энэ удаагийн намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.