Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:amarbayasgalan gishuun/darga.png

Нийтлэлч Баабар эдийн засгийн нөхцөл байдлын талаар "1970 онд Өмнөд Америкийн хамгийн баян улс Чилид сонгуулиар Алендагийн социалистууд 35 хувийн санал авч, Корвалангын коммунистуудтай нийлэн хамтарсан ЗГ байгуулан төрийн эрх авсан. Тэгэнгүүтээ Н.Учрал шиг хувийн хэвшлийн хөрөнгийг хурааж, Д.Амарбаясгалан шиг хамтрал байгуулж эхэлснээр э/з даруй сүйрэн, инфляц 17 мянга боллоо" гэж твиттер хуудаснаа жиргэжээ.

Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Ардчилал Баабартангуудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Би хүндэтгэдэг. Хэнээс яаж санхүүжүүлээд яаж тархи угаалт хийж буйг нь мэднэ, өөрөө ч мэддэг байх. Гэхдээ хожим үр хойчид ямар хор тарьж буйгаа мэддэг, ойлгодог байх гэж найдна" гэх хариу тайлбарыг өгсөн байна.

legacy:amarbayasgalan gishuun/461144581_885302689814943_6388634897437770617_n (1).jpg
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг муу хувийн сургууль төгссөн боловсролгүй нохойн баас юу вээ? Хор ховоор өдий болсон нүүрсний хулгайч чацга баабарыг шүүхгүй шүү

  • Б
    Б.ЦОГТГЭРЭЛ

    Д.АМАРБАЯСГАЛАН , Н.УЧРАЛ НАР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨ САНХҮҮГЭЭР ЗООЛЖ ОРОСЫН ГАР ХӨЛ БОЛЧИХООД БААБАР ГУАЙГ ЭЛДВЭЭР ДАЙРНА ГЭВЭЛ ЁСТОЙ ТҮЙ МАЙ !!!

    • О
      Од

      Баабартангууд сөнөөсэй

  • З
    зочин

    Өөрийгөө хичээ. Чи ч бас тийм цагаан энх тайвны тагтаа биш шүү

  • С
    САНАЛ

    ОДОО БААБАРЫГ СОНСОДОГ ХҮН БАГАССАН ШҮҮ ДЭЭ

  • Б
    БААБРЫГ САНХҮҮЖҮҮЛЭГЧ

    БААБАРЫН ГОЛ САНХҮҮЖҮҮЛЭГЧ ГЬ ОЮУ-ТОЛГОЙ ШҮҮ ДЭЭ

  • З
    Зочин

    та нар дандаа мэднэ, мэдээлэл баримт байгаа гэдэг мөртлөө олон түмэнд дэлгээд арга хэмжээ авдаггүй юм бэ, өөрсдөд нь бас но байна уу