Маргааш УИХ-ын намрын чуулган нээсний дараа МАН, АН-ын бүлэг хуралдана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/12/man1.png

126 гишүүнтэй парламентын анхны намрын чуулган маргааш буюу аравдугаар сарын 1-ний 10:00 цагт нээлтээ хийнэ. Энэ удаагийн намрын чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл, Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Тэгвэл маргааш 10:00 цагт чуулганы нээлт болсны дараа буюу 11:00 цагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдахаар товлосон байна.