ТӨСВИЙН ТӨСӨЛ: “Ургамал хамгааллын газар“ агентлагийг шинээр байгуулж, 2025 онд 499.7 тэрбум төгрөгийг зарцуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:2024/12/nfgn.jpg

Засгийн газраас УИХ-д Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өчигдөр /2024.12.04/ өргөн барьсан. Улмаар өнөөдрөөс эхлэн УИХ яаралтай горимоор хэлэлцэж буй билээ.

Тэгвэл төслийн төсөлд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт шинээр нэгэн бүтэц байгуулахаар оруулж ирсэн нь "Ургамал хамгааллын газар" байна. Тус агентлагийг байгуулахад 2025 онд 499.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөлд тусгажээ.

Харин Ерөнхийлөгчийн хоригийн дараагаар хүчингүй болж, Засгийн газарт буцсан 2025 оны төсвийн төсөлд "Ургамал хамгааллын газар"-ыг байгуулахдаа 530 тэрбум төгрөгийг төсөвлөөд байсан ба дахин өргөн барьсан төсөвт ийнхүү 30 тэрбумаар бууруулж оруулж иржээ.

Ташрамд дурдахад, Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр баталсан байдаг. Эл хуулийн төсөлд ОУ-ын ургамал хамгааллын конценцоор хүлээсэн үүргийн дагуу ХХААХҮЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд ургамал хамгааллын асуудал хариуцсан бүтэц ажиллахаар зохицуулсан аж.

"Ургамал хамгааллын газар" байгуулагдсанаар импортын болон дотоодын хүнсний ногооны шинжилгээ, хэрэглэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийн үнэлгээ, судалгааг орчин үеийн шаардлагад нийцсэн багаж, тоног төхөөрөмж ашиглан хийх аж.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    За одоо болно. Гахайлж дуусдаггүй. Ж.Энхбаяр

  • З
    Зочин

    Энхбаярын ажил хийж байгаа дүр эсгэсэн мөнгө идэх арга уу. Өлөнгүүд ч мөнгө идэх аргаа амархан олон дөө

  • З
    Зочин

    Энэ ямар ч хэрэггүй. Байгаль орчны яам иймэрхүү ажлыг хувийн байгууллагуудтай гэрээлээд, гаднаас санхүүжилт босгоод хэрэгжүүлээд явдын. Бэлчээрийн талаар ийм ажил явуулж байгаа судалгааны хувийн компаниуд байдаг. Зөвхөн нэг агентлаг л 500 тэрбумын төсөвтэй байшд. Ингээл бодчих. Жишээ нь Нийслэлийн Инновацийн газар гэж ямар ч үр дүнгүй агентлаг байна. Сэтгэн бодох өрөө гээд тусдаа өрөө байдаг гээл бодчих. Үлгэрийн байгаа биз дээ. Тэр бодлын өрөөн дотор мэргэжилтэн царайлсан гар хүүхэн шаагаал, мансуураад сууж байна шүү дээ. Иймэрхүү агентлаг, газруудаа татан буулгая аа! Данхар төрийг цомхотгоё! Үрэлгэн төсвийг таная! Америкт яг одоо ийм төсөл хэрэгжээд явж байна. Хэн удирдаж байгаа гээч? Илон Маск. Цаг үетэйгээ хөлөө нийлүүлцгээе! 25 оны төсвийг дахиад таная! Хүрэлсүх ээ, үлгэр үзүүлээрэй! Чи Монголын Трамп шүү! Монголд төсвөөс тануулахгүй гэж засаг нь ч уих хурал нь чичирч байхад Америкт одоо албажаагүй ерөнхийлөгч нь төсөв танах талаар чиглэл өгөөд, ажил зохион байгуулаад явж байна.

  • З
    Зочин

    Ийм агентлаг огт хэрэггүй. Энэ агентлагийн хийнэ гээд буй ажлуудыг хийх бүтэц одоо ч хангалттай байгаа. Төсвөөс хасах ёстой зардал мөнөөсөө мөн. Нэмж хэлэхэд төрийн албанд бүтцийн өөрчлөлт хийж багадаа 30 хувиар цомхтгох бүрэн боломжтой. Аль ч яам, агентлагийн орон тоо хэт нүсэрдэж, хийх ажил нь цалгардаж цаг бүртгүүлж цалин авагсад олширсон шүү.

  • З
    зОЧИН

    Хулгай хийхэндээ

  • Х
    хүннү

    Энэ огт хэрэггүй агентлаг. Ургамлыг хамгаалдаг газар цөөдөөгүй. БОЯам, ТХГНутгийн захиргаа, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байна. Ингэж төсвийн хөрөнгө үрэн таран хийх хэрэггүй. Энэ агентлаг дараагийн засаг солигдход татан буугдана.

  • З
    Зочин

    Энэ юу гуцаад байнаа.

  • З
    Зочин

    төр данхайгаад төсөв нь нэмэгдээд л,, хэрэггүй давхардсан бүтэутэй агентлаг, үүнийг байгуулснаар бэлчээрийн ургамал солонгороод ирэх үү. газрын хянан баталгаа, тониторинг хийдэг төрийн ч хувийн байгууллага олон бий шүү