“Кино урлагийг дэмжих сан 10 тэрбумын зарлага гаргасан“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:2025/10/nominch.png

УИХ-ын ээлжит чуулганаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Кино урлагийг дэмжих сан, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих санг татан буулгахтай холбоотой дагалдах хуулийн төслийг гишүүд асуулт асууж хариулт авсан юм. Үүнийг хэлэлцэхгүй байх саналыг УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг уриалав. Харин түүний асуултад Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга М.Санжаадорж дараах хариултыг өгсөн юм.