Яаралтай тусламжийн 103 төвд өчигдөр ХАМГИЙН ИХ буюу 2138 дуудлага ирж, өнгөрсөн оны мөн үеэс 69.8 хувиар өсжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:turgenii mashin/ЯТТ103.png

Өнгөрсөн 24 цагт Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв буюу 103-т хамгийн их дуудлага иржээ. Тодруулбал, өчигдрийн /2024.12.15/ 08.00 цагаас өнөө өглөөний /2024.12.16/ 08.00 цаг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 2138 дуудлагад үйлчилсэн нь хамгийн их дуудлагатай өдөр байжээ.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 69.8 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг тус төвөөс мэдэгдлээ. Иймд:

-Иргэд та бүхэн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндээ хамгаалах,

-Түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөн, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.