“0-6 хүртэлх сартай хүүхдүүд хоолой нь улааж эхлээд богино хугацаанд уушигны хатгалгаа болж, хүндэрч байна“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:huuhduud/oocher.png

ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, зөвлөмж хүргэлээ. Томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80.5 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаагийн 44.7 хувь нь 0-5 насны хүүхэд байна. Илрэх эмнэлзүйн шинж тэмдгүүдийн тухайд:

-Халуурах

-Ханиалгах

-Хоолой сөөх

-Хамраас шингэн нус гоожих

-Толгой, булчин өвдөх

-Бие сульдах

-Бөөлжих, суулгах шинж тэмдгүүд байна.

Томуугийн эрсдэлт бүлэгт хөхүүл болон 2 хүртэлх насны хүүхдүүд, уушгины архаг эмгэгтэй хүмүүс, мэдрэлийн болон бусад эмгэгтэй, 65-аас насныхан болон эрүүл мэндийн ажилтнууд багтаж буйг онцоллоо.