АН-ын бүлэг хуралдаж байгаа бол МАН-ын бүлэг ӨНЖЛӨӨ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/09/463055903_937593218410020_6956244541203978124_ncopy.jpg

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэдэг. Тэгвэл өнөөдөр 10.00 цагаас хурлууд товлогдсон ч МАН-ын бүлэг өнжжээ.

Харин АН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар:

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал

-“Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

-“Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх юм.