ШУУРХАЙ: Яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ЗГ-ын сайд нар, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарыг дуудаж уулзаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:Hurelsuh Erunhiilugch/Erunhiilugch (1).jpg

Галлагааны улирал эхэлснээс хойш нийслэлд агаарын бохирдол өнгөрсөн жилүүдийнхээс нэмэгдсэн талаар иргэд бухимдаж буй. Агаарын бохирдлын голлох шалтгааныг сайжруулсан түлшнээс үүдэлтэй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл яг одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын сайд нар, УИХ дахь намуудын бүлгийн дарга нарыг дуудан уулзаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар сайжруулсан шахмал түлшний асуудлаар уулзаж буй аж.

Үүний дараа утааны асуудлаар нийтийн сонсгол хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах хуралдаан болох юм байна.