ЦЕГ: Этик продашкны жүжигчний асуудал сарын өмнө болсон. Бичлэгийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:_shariljjj/12/shineer/өөө.png

"Этик продакшны" жүжигчин С.Одбаяр бусдыг зодож буй бичлэг өчигдөр /2024.12.16/ цахим орчинд нийтлэгдсэн. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ асуудал сарын өмнө болсон. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Одоо цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн" гэх тайлбарыг өглөө.

Мөн энэ асуудлаар Этик продакшнаас "Бид ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно" гэдгээ мэдэгдээд байгаа юм.