ТЕНДЕР: Яармагийн Хангарди ордны Хүндэтгэлийн танхимд 75 саяар САНДАЛ, ШИРЭЭ, ХӨШИГ, Чингис хааны хөрөг авах бол өрөөнүүдэд 40 саяар ХИВС авна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:bayar dargatai NITH/461276736_832626849042929_8075681650932194703_n copy.jpg

Өнгөрсөн наймдугаар сараас эхлэн нийслэлийн удирдлагууд болон түүний харьяа алба, хэлтсүүд Яармаг дахь шинэ Хангарди ордон руу нүүсэн. Нүүгээд дөрвөн сарын хугацаа өнгөрч буй ч заал, танхимаас тохижуулах ажил нь дуусаагүйг Төрийн худалдаан авах ажиллагааны систем дэх НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР-ээс харж болно.

legacy:bayar dargatai NITH/тендер/004.jpg

Тодруулбал, Хангарди ордны гурван давхрын хүндэтгэлийн танхимд 75 сая төгрөгийн урсгал зардлаар тавилга авахаар өчигдөр /2024.12.17/ тендер зарлажээ. Үүнийг задалж үзвэл,

legacy:bayar dargatai NITH/тендер/002.jpg

-Орчуулагчийн сандал -2 ширхэг

-Хүндэтгэлийн өрөөний буйдант сандал -21 ширхэг

-Уулзалтын жижиг ширээ-9 ширхэг

-Хөшиг - 34 м.кв

-Чингис хааны хөрөг -1 ширхэг

-Чингис хааны хөргийн ард алхан хээ бүхий давхар хана -10.64 м.кв хэмжээтэйг хийх аж.

Мөн Хангарди ордны өрөөнүүдэд 40 сая төгрөгийн урсгал зардлаар хивсэнцэр буюу "дрож" худалдан авахаар тендер зарлажээ.

legacy:bayar dargatai NITH/тендер/003.jpg legacy:bayar dargatai NITH/тендер/001.jpg