ЦЕГ: “ЭТИК-ийн ёс зүйгүй бичлэгүүдийн дагуу шалгалтын ажиллагаа явуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:etik production/ээт.png

"ЭТИК" продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож буй бичлэг цахим орчинд тархаж, олон нийтийн дургүйцлийг багагүй хүргэсэн. Мөн дээрх хэргээс өмнөх бусдыг дарамтлан зодож буй бичлэгүүд ч ил болсон.

Цагдаагийн байгууллагаас уг асуудлыг шалгах эсэх талаар тодруулахад "Цахим орчинд нийтлэгдсэн бичлэгүүдийн дагуу хэргүүдийг нэгтгэж, шалгалтын ажиллагаа явуулахаар ажиллаж байна" гэх тайлбарыг өглөө.