Х.Нямбаатар: Он солигдох мөчид цахилгааны хязгаарлалт хийхгүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:SHINE JIL/321418320_5696219473794022_4950033588185334156_n.png

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан.

Эрчим хүчний асуудалтай холбоотойгоор "50 мВт-ын батарей станц энэ сарын 1-нд ашиглалтад ороод, улсын комисс хүлээгээд авсан. Мөн өчигдөр 09.00 цагт Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 мВт-ын нэгдүгээр блокын эхлээд сүүлийн 26 цаг галлагаа хэвийн үргэлжилж байна. Галлагааны процесс цаашид хэвийн үргэлжлээд синхрон гэдэг үйл ажиллагаа явагдвал шинэ он солигдох мөчид цахилгаан хязгаарлалт хийхгүй" гэх мэдээллийг өглөө.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • M
    Mongol

    Энэ хүнд мэргэжлийн үгийг олигтой тайлбарлаад хэлээд өгчихгүй дээ

  • Х
    хүннү

    Энэ хүний амнаас ийм үг гардагаа!!! бүр сэтгэл хөдөлчлөө байна. Хоты дарга болсноос хойш хаана бооно, зогсооно, хязгаарлана, торгоно, татвар хураамж нэмнэ гэхээс өөр үг амнаасаа унагаж үзээгүй хүндээ. Ёстой нөгөө “царай шигээ дотортой” гэдэг шиг л нөхөрдөө. Ядаж байхад манай Хэнтийх гэж байгаа…Бас нэг юм хийчээд хааж боохоо ярьвал ч яахав гэхсэн. Хотод тоотой хэдэн уулзвар, гарц түгжрэл үүсгээд байна ш дээ. Толгойтын нүхэн гарц ашиглалтанд орсноос хойш өмнө нь алдаг оног түгжирдэг байсан Нарны зам одоо байнгийн “0” зогсолттой болсон. Энэ юун дээр алдав яаж засах вэ? гэхийн оронд “чи хотын замаар яваад байна, чиний татвар хураамжийг 5 дахин нэмнэ, чи ядуу хүн чамд дугаар өгөхгүй, тэр баян хүнд дугаар өгнө” яг л ийм ойлготыг нийслэлчүүдэд өглөө ш дээ. Бодитой нүдэн харагдах ажил хий. Дэргэд чинь байгаа зөвлөхүүд гэж яачихсан махан толгойлсон хүмүүс вэ? Өөрийн чинь гаргасан шийдвэрүүдийг ихэнхийг нь наадуул чинь санаачлаа биз. Наадуултайгаа түрүйвч нэг л биш бол бүгдийг хөөж явуул.