Х.Нямбаатар: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг техникээр нураах боломжгүй учраас ГАР АРГААР НУРААХ зураг гарсан

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:207bair.jpg

Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингаравын урд уулзвар газ тээвэрлэж явсан ачааны автомашин осол гаргаж, улмаар ойролцоох 207-р байр галд өртөж, ашиглагдах боломжгүй болсон. Улмаар тус барилгыг нураах эсэх асуудал хүлээгдсээр байгаа юм.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өгөхдөө "Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг техникээр нураах боломжгүй учраас ГАР АРГААР НУРААХ зураг гарсан.

Барилгыг нураасан, барьсан зардлыг буруутай этгээдээс гаргуулна" гэсэн юм.