Д.Цогтбаатар: Би гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс гишүүний ажлаа өгөхгүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
90
legacy:davaagiin tsogtbaatar gishuun/даваагийн.png

Улсын дээд шүүхээс Хөгжлийнх банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал бий болгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээж буйг танилцуулсан.

Дээд шүүхийн шийдвэрээс хойш тэрбээр УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралцаанд төдийлөн оролцоогүй байсан. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдэд тайлбар өглөө. Тэрбээр хэлэхдээ,

"Миний бие хуулийн дагуу нэр дэвшээд ялалт байгуулсан. УИХ-ын гишүүн болсноосоо хойш гэмт хэрэг хийгээгүй. Тиймээс гишүүний ажлаа өгөхгүй, бүрэн эрхээсээ татгалзахгүй" гэх тайлбарыг өгөв.

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Энэ Мөнхэрдэнийн дүү юу

  • Z
    Zochin

    Гэмт хэрэгтэн Монгол улсын УИХ-н гишүүн болжээ.Үлгэр төгсөв.Үнэхээр гунигтай гутармаар юмаа.Одоо тэгээд энэ хууль зөрчигчөө яагаад зүгээр л хараад суугаад бгаа юм бэ.Шууд түдгэлзүүлээд хариуцлага тооцоочээ.

  • Д
    Дэл

    Шоронд хий

  • З
    Зочин

    Өмнө нь хулгай хийсэн юм байна тиймээ

  • З
    Зочин

    Iim malan bomboo bas gishyyn bsan um uu

  • А
    АТГ

    Цогтбаатарт торгуулийн ял оногдуулсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2023 оны зун гарсан, энэ олон хүнтэй шүүх хурал, олон хавтастай тул дээрх шийтгэх тогтоолыг хянасан дээд шүүхийн шийдвэр нь удаж удаж сая л гарлаа. Харин сонгууль 2024 оны 06 дугаар сард болсон. Өөрөөр хэлбэл Цогтбаатар нь УИХ-ын сонгуульд нэр дэвших үедээ анхан шатны шүүхээс ял авсан байсан байна. Тэгэхээр энэ этгээд АТГ-ээс ашиг сонирхлын зөрчилгүй гэх бичгийг яаж авсан байх уу, Цогтбаатар гишүүн болсныхоо дараа АТГ-д танидаг хүнээрээ ашиг сонирхлын зөрчилгүй гэх бичгийг гаргуулсан гэж ярьж явсан гэсэн. Энэ бол том асуудал шүү, АТГ дотроо байгаа энэ хувалзнуудаа олж устгах хэрэгтэй. Үгүй бол энэ асуудлыг дахиж хөндөнө шүү.

  • З
    Зочин

    Гишүүн болохоосоо өмнө гэмт хэрэг үйлдсэн гэсэн үг үү. Тэнэг юм ярьдаг хог вэ.

  • З
    Зочин

    YASAN DURAARAA ZOLIG VE

  • З
    Зочин

    Дураараа дух вэ