Л.Оюун-Эрдэнэ: 1072 хувьцаа бол УЛС ТӨРИЙН АМЛАЛТААС болж үүссэн. Улмаар “Чалко”-той холбоотой асуудал гарч ирсэн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:oyun erdene/өбмөб.jpg

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "1072 хувьцаа бол УЛС ТӨРИЙН АМЛАЛТААС болж үүссэн. Сонгуульд өрсөлдсөн хоёр нам нийт 2.5 сая төгрөгийн амлалт өгсөн учраас БЭЛЭН МӨНГӨ хэрэгтэй болсон. Үүнээс үүдэж “Чалко”-той холбоотой асуудал гарч ирж байгаа юм.

Тухайн үед “Чайна Энержи”-тэй ярьж байсан гэрээгээ арай илүү мөнгө өгсөн “Чалко”-той гэрээ байгуулаад тэр мөнгөө авч тараасан. Нийт иргэдэдээ хувьцааг хуваатал тоо нь 1072 болсон. Нэг удаагийн УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР урт хугацаандаа асуудал дагуулдгийн нэг жишээ энэ" гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Б.Батбаатарын асуултад хариулахдаа өглөө.